ДЭЛХИЙНИЙГЭМ

Голланд, Их Британи, Япон улс иргэддээ Украйнаас гарч явахыг зөвлөжээ

Голландын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс Украйн улсын нутаг дэвсгэрээс аль болох хурдан гарч явахыг иргэддээ уриалсан талаар Европын хэвлэлүүд баасан гараг /2022.02.11/-аас эхлэн мэдээлж эхэллээ.

Яг үүнтэй төстэй зөвлөмжийг Их Британийн Гадаад Хэргийн Яам гаргалаа. Тодруулбал, “Их Британийн Гадаад Хэргийн Яам Украйн улсад зорчихгүй байхыг зөвлөж байна. Украйнд ажиллаж, амьдарч буй Британийн иргэд нислэг үйлдэх боломжтой байгаа энэ цаг мөчид нэн даруй Украйнаас явах шаардлагатай байна” хэмээн Британийн хэвлэлүүдээр мэдээлэх боллоо.

Баасан гарагийн өглөө Японы Гадаад Хэргийн Яам мөн зөвлөмж гаргаж, японы иргэдийг Украйнаас нэн даруй гарч явахыг уриалсан байна. “Nikkei Asia” мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурдснаар, сүүлийн үеийн байдлаар Украйнд 150 орчим японы иргэн байгаа гэсэн барагцаалсан тоо байгаа аж.

Түүнчлэн, Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн Яам мөн өөрийн орны иргэдийг Украйн улс руу зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Мөн тэнд байгаа иргэдээ Украйны нутаг дэвсгэрээс аль болох хурдан хугацаанд гарахыг уриалсан хэмээн “The Korea Herald” агнетлаг мэдээллээ.

Нэмж дурдахад, Өмнөд Солонгосын тус агентлаг ням гарагаас буюу 2022.02.13-аас эхлэн Украйн улсыг хамгийн аюул эрсдэл өндөртэй улс орны ангилалд багтаана гэдгээ зарлах юм байна.

Украйн, ОХУ-ын хооронд хурцадмал нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Израйлийн Гадаад Хэргийн Яам иргэдээ Украйн руу зорчихгүй байхыг уриалсан талаар тус улсын “Иерусалем Пост” сонин мэдээлэв. Украйны нутаг дэвсгэрт байгаа израйльчуудыг хамгийн аюултай бүсэд тооцогдож буй бүс нутгууд руу явахгүй байхыг зөвлөсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Украйнд ажиллаж, амьдарч буй бүх америкчуудыг Украйныг орхин явахыг уриалаад байгаа юм.

Ийнхүү Украйнд нөхцөл байдал нэлээд хурцадмал байдалд шилжиж, олон улсын зэвсэгт мөргөлдөөн гарах нь хэмээн шинжээчид дүгнэж эхэллээ. Хэрэв байдал даамжирч, зэвсэгт мөргөлдөөнд хүрвэл Дэлхийн III дайн болтлоо өргөжих эрсдэл байгаа аж.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-02-12 23:17

Ukrainchuudiig Donbass ruu dairahig turhirch bga Amerik,ene bdlaar barag ehleh bh,zer zevsegeer hangaltai hangagdaad bdag

Холбоотой мэдээ

Back to top button