УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ-тай хил холболтын цэгүүд тохирсонд сэтгэл хангалуун байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар ярив.

Тэрбээр "Ажлын айлчлалын түвшинд орох айлчал болсон гэж ойлгож болно. Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас хоёр улсын хооронд ярилцах асуудал их байсан. Хамгийн гол нь иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, жишиг харилцаа болгох тал дээр томоохон асуудал ярилцсан.

Хил хязгаар хаалттайгаас болж бараа бүтээгдэхүүн хомстож, үнэ өсөж буй асуудал зөвхөн Монгол Улсад биш бусад улс орнуудад үүсэж байгаа талаар очсон улс орнуудын төрийн тэргүүнүүд, албан тушаалтнууд ярилцсан.

Цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийг үргэлжлүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон чухал төслийн талаар хамтдаа санал солилцох боломж гарсан нь туйлын чухал алхам болсон гэж миний хувьд дүгнэж байна. Хил холболтын цэгүүд тохирсонд сэтгэл хангалуун байгаа. Оюутолгойн төслийг эхлүүлж чадсантай дүйцэхүйц том хэмжээний шийдэл болно. Манайх өргөн, БНХАУ нарийн царигаараа хоорондоо хил холболтын терминалуудыг эцэслэн тогтож чадсан.

Мөн Улаанбаатр хот, нүүрс, зэсний экспортой холбоотой олон асуудлаар санал солилцсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-14 21:16

Энэ нөхар Харюард төгсссөн юм бол Монголыг самрах хичээл импери##ист америкчуудаар за##гажээ. Ухаж зараад байгаа баялаг нь удахгүй дуусна гэдгийг ойлгодоггүй эргүү юм байх даа. Харин жил бүр улам ихээр ургаж ард түмэнд өгөөжөө өгдөх боломжтой буянт м##ынхаа ашиг шимийг өсгөж ноос, ноолуур, сүү цагаан идээ, газар тари##ангаа хөгжүүлэх, үйлдвэрүүдээ сэргээх т##аар амнаас нь ганц үг унахгүй эргүү юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button