УЛС ТӨР

Украинд 22 монгол иргэн байнга оршин сууж, 68 оюутан суралцаж байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины зүүн хэсэгт орших хоёр бүс нутагт энхийг сахиулагчдаа илгээхийг Батлан хамгаалах яаманд тушаав. Москва өчигдөр /2022.02.21/ Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэнийхээ дараа уг шийдвэрийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй.

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Украин Улсад оршин суугаа монгол иргэд хэрвээ ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй бол [email protected] цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Мөн түүнчлэн, Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button