Нийгмийн

Украинд 90 орчим монгол иргэн амьдарч, сурч байна

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 22 иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна.Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол зургаан оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байна.

ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд [email protected] цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button