ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Украйны бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриаллаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Украйныг тойрсон асуудлаар, мөн Украйнд ажиллаж, амьдарч буй солонгосчуудын амь нас, аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, анхаарал хандууллаа.  

Мүн Жэ Ин Украйны бүрэн эрхт байдлыг хүндэтгэн үзэхийг уриалж, энхийг сахиулах үйлсэд Өмнөд Солонгосын зүгээс туслалцаа үзүүлэхээ амлалаа. Мягмар гараг /2022.02.22/-т Сөүл хотноо Мүн Жэ Иний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээлжээ.

Мүн Жэ Ин зөвлөлийн хуралдаанд оролцогчдод хандан Украйн дахь Өмнөд Солонгосын иргэдийн аюулгүй байдлыг хангахаас гадна БНСУ-ын ашиг сонирхолд учруулах эдийн засгийн хор хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авахыг уриалсан хэмээн “Ёнхап” агентлаг онцоллоо.

Өмнөх үйл явдлыг сануулахад, хоёрдугаар сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецкийн Бүгд Найрамдах Улс, Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө зарласан. Хоёр орны  удирдагчидтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Эх сурвалж:  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-22 17:29

Гуцөө гэж

Холбоотой мэдээ

Back to top button