“Нэг настай оффшорчин”-3: “Энержи ресурс” оффшор компаниар дамжуулан “Баруун наран”, “Цайхар худаг”-аас нүүрс олборлодог
Люксембург улсад бүртгэлтэй “Mongolian Coal Corporation” компанийн талаар анхаарал татах мэдээлэл агуулсан цуврал нийтлэлийн гурав дахь дугаар. Энэ удаад, түүний охин компани /мөн Люксембургт бүртгэлтэй/ уул уурхайн хоёр лиценз эзэмшдэг талаар өгүүлнэ.
Хамгийн анх олон улсын сэтгүүлчид өмнийн говьд нүүрс олборлодог компанийн хувьцаа эзэмшигчээр нэг настай монгол хүүхэд бүртгэгдсэн байгаа талаар мэдээлэл бэлтгэсэн. Бид энэ мөрөөр мэдээлэл цуглуулахад, тэр компани нь “Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулагч “Mongolian Coal Corporation” бөгөөд, “нэг настай” хувьцаа эзэмшигч нь Ж.Оджаргалын ах Ж.Од болохыг илрүүлсэн юм.
Энэ мэдээллийг бэлтгэсний дараа ер “Mongolian Coal Corporation” хэмээн монголчуудад төдийлөн танил болоогүй компанийн талаар өөр анхаарал татах өнцгүүдийг судалсан. Улмаар өчигдөр /2022.02.23/ Таван толгойн консорциумд “Энержи ресурс” ХХК орох хувилбар яригдах үед Люксембургт бүртгэлтэй эл компанийн түүх сөхөгдөж байсан талаар өгүүлсэн.
Өнөөдөр Өмнөговь аймаг дахь “Баруун наран”, “Цайхар худаг”-ийн нүүрсний ордыг “Энержи ресурс”-ийнхэн “Mongolian Coal Corporation”-ийнхоо бас нэгэн Люксембург дэх оффшор компанийн нэр дээр эзэмшдэг талаар танилцуулна. Үүнд нэг зүйл онцлоход, нийтийн албан тушаал хашдаггүй бизнес эрхлэгч оффшор бүсэд компани байгуулах нь хуульд харшлахгүй. Гэхдээ байгалийн баялаг бол ард түмний өмч. Иймд уул уурхайн ордуудын лиценз хаанахын, ямар компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг тухай мэдээлэл үргэлж анхаарал татах учиртай билээ.
Дата мэдээлэлд ордуудын лиценз ямар бүртгэлтэй байна вэ?
Юун түрүүнд, АМГТГ-ын нээлттэй дата мэдээлэлд “Баруун наран”, “Цайхар худаг”-ийн нүүрсний ордууд нь “Хангад эксплорейшн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Харин тус компанийн улсын бүртгэл дэх мэдээллийг шүүж үзвэл Гүйцэтгэх захирлаар нь Г.Батцэнгэл ажиллаж буй. Тэр “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг, мөн Люксембург дэх “Mongolian Coal Corporation”-оос хувьцаа эзэмшдэг.

Харин “Хангад эксплорейшн”-ийг 100 хувь “Баруун наран” компани эзэмшдэг байна. Энэ Люксембургт бүртгэлтэй, оффшор компани. Үүнд Бельги, Канад, Франц, Хонг Конг, Гибралтар улсуудын нэр холбогддог аж. Улсын бүртгэлд нэрийг нь алдаатай бичжээ. Өөрөөр хэлбэл “Баруун наран”-гийн хөрөнгө оруулалттайгаар “Хангад эксплорейшн”-ийг байгуулж, нэр дээр нь нэр дурдсан хоёр ордыг авсан дүр зураг харагдаж байна.
“Баруун наран”-гийн орд 4481.82 га газрыг хамарч байна.

Харин “Цайхар худаг” түүний ойролцоо, 8340 га газрыг хамардаг аж.

Эд хоёул олборлолтын лиценз юм.
Тэгвэл, хэзээнээс эл хоёр орд “Хангад эксплорейшн”-ий мэдэлд очсон бэ.
“Баруун наран”-гаас эхэлье. “Баруун наран”-гийн лицензийг “Хангад эксплорейшн”-ий толгой компани болох, бидний мэдэх “Mongolian Mining Corporation” 2011 онд “Kerry Mining” компаниас 464 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийн тайланд дурдагдсан байдаг.
Ингэхдээ, “Kerry Mining” нь анх 259 сая ам.доллараар авсан ордоо ийн өндөр үнээр худалдсан нь “MMC”-д ихээхэн алдагдалтай туссан талаар тэмдэглэжээ. Мөн ордын үнэлгээ жил ирэх бүр буурсан бөгөөд, 2014 оны байдлаар 190 сая ам.доллар болсон гэж онцолсон байгаа юм. Энэ утгаар “MMC” яагаад ашиггүй байж болох худалдан авалтыг “Баруун наран”-гийн ордод хийв гэсэн асуулт тавигддаг.

Энэ процесс яаж өрнөсөн бэ гэвэл:
“QGX Holdings” компани анх “Баруун наран”-г эзэмшиж байсан бөгөөд “Kerry Mining” компани ордыг худалдаж авах зорилгоор тус компанийн хувьцааны 90 хувийг 259 сая ам.доллараар худалдаж авсан байна. “Kerry Mining” нь түүхэн хугацаанд “MMC”-ийн хөрөнгө оруулагч хэлбэрээр түншлэн ажиллаж ирсэн байдаг.
Энэ худалдан авалтыг “Kerry Mining” Виржинийн арал дахь өөрийн охин компани болох “Quincunx (BVI) Ltd”-ээр дамжуулан хийсэн бөгөөд энэ компанийнх нь 10 хувийг “MCS Minerals” компани эзэмшдэг аж. Харин “MCS Minerals”-ийн 51 хувийг Ж.Оджаргал, 49 хувийг “MCS Holding” ХХК эзэмшдэг.
Харин үүний дараа 2011 онд Виржинийн арал дахь “Quincunx (BVI) Ltd” компани хувьцаагаа “MMC”-д 264.4 сая ам.доллараар худалдсан байгаа юм. Ингэснээр “Баруун наран” орд албан ёсоор “MMC”-д очсон дүр зураг харагддаг.
“ММС” компанийн 2014 оны жилийн тайланд энэхүү худалдан авалтай холбоотой мэдээллүүд бий. Үүнд:
- Худалдан авагч талыг “ММС”-ийн охин компани болох “Mongolian Coal Corporation”
- Худалдагч талыг “Quincunx (BVI) Ltd”
- Худалдагч талын толгой компани болон батлан даагч “Kerry Mining” гэж дурдсан байна.
Харин “Цайхар худаг”-ийг “Хангад эксплорейшн” болон түүний толгой компаниуд худалдаж авч байсан талаар тодорхой мэдээлэл олдохгүй байгаа юм. Ямартай ч зөвшөөрлийг нь төрөөс олгож байсан бололтой.
Уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа юу?
Энэ хоёр уурхайд “Хангад экспорейшн” ХХК нь үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”-ийг “Ухаа худаг”-аас нүүрс олборлодог л гэж олон нийт мэддэгээс, оффшор компанийнх нь хөрөнгө оруулалттай “Хангад эксплорейшн” гэж компани өөр хоёр ч ордоос нүүрс олборлодог нь энэ юм.
Тодруулбал, УУХҮЯ-наас гаргасан судалгаанд:
- “Хангад Эксплорэйшн” ХХК нь “Баруун наран”-гийн нүүрсний ордод MV-014493 дугаартай, “Цайхар худаг” ордод MV-017336 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзмшдэг.
- Баруун нарангийн орд нь Өмнөговь аймгийн Ханхонгор суманд, Ухаа худаг уурхайгаас 30 км-ийн зайд байрлана. Баруун нарангийн ордын дээрх тусгай зөвшөөрөл нь 4,482.0 га талбайг хамрах бөгөөд олон улсын ЖОРК ангилалаар хийсэн нөөцийн урьдчилан тооцооллоор нийт 330 сая тонн нөөцтэй.
- Уурхайг “Хангад Эксплорэйшн” ХХК 2012 оноос ил уурхайгаар ашиглаж эхэлсэн бөгөөд 2050 он хүртэл жилд 5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлсөн. Олборлосон нүүрсээ Ухаа худаг нүүрс баяжуулах үйлдвэрт гэрээгээр нийлүүлдэг.
- “Цайхар худаг” нүүрсний ордыг 2050 оноос эхлэн жилд 5 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай, ил уурхайгаар ашиглах бөгөөд олборлосон нүүрсээ мөн Ухаа худаг баяжуулах үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлсөн гэж дурдсан байна.
“Хангад экспорейшн”-ий 100 хувь хөрөнгө оруулагч нь Люксембург дэх “Баруун наран” компани гэдгийг дээр дурдсан. Харин “Баруун наран” нь мөнөөх “Mongolian Coal Corporation” буюу Ж.Одыг 2019 онд төрсөн гэж хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн компанийн охин компани юм.
Энэ агуулгаар, “Энержи ресурс”-ийн төдийлөн үл мэдэх хоёр нүүрсний уурхайн үйл ажиллагааг оффшор компаниудынх нь мөрөөр бататгаж болж байна. “Энержи ресурс” болон “MMC”-ийн албан ёсны сайтад “Баруун наран”, “Цайхар худаг”-аас нүүрс олборлодог гэх мэдээлэл байдаггүй.
ӨМНӨХ КОНТЕНТУУД:
“Нэг настай оффшорчин”-2: Таван толгойн консорциумаас “Энержи ресурс” жийгдсэн түүх

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Люксембург дэх “Нэг настай монгол" оффшорчин: MCS-ийн Ж.Одыг 2019 онд төрсөн гэж бүртгэжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hogiin garuud ve
Ene baahan huuli bus yumnuud tged odoo baijil baiguu
hha aimr ymbe
bugdiig n tsaazalval taarna
shudraga shuuh tsaaziil yaltai boloh ymsn
tsaaziin yaliig sergeeh shaardlagatai
Баялаг бүтээгчид биш баялгийг ухаж сүйтгэнчид. Монголыг бүтнээр нь өгөөд ч энэ ах дүүсийн шун�##�ыг хангаж барахгүй
За нөхдөө, гол нь Хөгжлийн банкны хэргүүддээ л анхаарах юм шүү!!!! Тэдгээр нөхдөөс мөнгөө олж авъя, бидний ц�##�ингаас төлүүлэх гээд инээгээд сууж байгаа биз! Фокусаа �##�дав!
Хувийн хэвшлийн төрийн мөнгөнд түй ч хамаагүй, татвараа төлөөд явж байгаа компанийн нэрийг ашиглаж, асуудлыг өөр тийш нь хандуулах гээд байна.
Сайн матери�##� бэлдэу хүргэсэн Эгүүрт баярл�##�аа
Sain shalgah heregtei, shunaltai huniin business dandaa haaj boogduuldag hogiin garuud. Zardald dund ashig mongo bultuulsan asuudal bj l bga bhdaa. Hogjliin bank shig tom asuudal nuugdsaar bgadaa
Улсын бүртгэлийнхэн яаж бүртгээд байна вэ ? Дандаа Ангил�##� гэдэг дээр иргэн гээд бичсэн. Уг нь иргэн биш компани.
“Mongolian Coal Corporation S.A.R.L шүү. S.A.R.L- г нь хаяад байна.
Mundag businessman geltsdeg humuus neg iimerhu baidaltai baij baih jishee! Haramsaltai uma! Yos zuigui !!