Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“Нэг настай оффшорчин”-2: Таван толгойн консорциумаас “Энержи ресурс” жийгдсэн түүх

Олон улсын сэтгүүлчид “нэг настай монгол оффшорчин”-ы тухай мэдээлэл бэлтгэж, үүний араас мөшгихөд тэр нь Ж.Оджаргалын ах Ж.Од болж таарсан. Яагаад ч юм түүнийг Люксембург дэх “Mongolian Coal Corporation” компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхдээ “2019 онд төрсөн” гэж тэмдэглэсэн байв.

Үүнийг нь мэдээлээд л өнгөрье гэхэд бас өнгөцхөн юм.

Нэг талаас нийтийн алба хашдаггүй бизнес эрхлэгчид оффшор бүсэд компани байгуулж, хөрөнгө босгох нь Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдөөд байх зүйлгүй.

Нөгөө талаас, монголчуудад төдийлөн танил биш эл “Mongolian Coal Corporation” компани нь түүхэн агуулгаараа Таван толгойн ордын ашиглалтад нөлөө бүхий нэр холбогдож ирсэн байдаг. Зөвхөн энэ үүднээс нь “Нэг настай оффшорчин” сэдвийн хоёр дахь цувралыг хүргэе.


ГЭРЭЭ: “ЭНЕРЖИ РЕСУРС” ЭРХЭЭ БАРЬЦААЛАН ШИЛЖҮҮЛЖ БОЛНО

З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Таван толгойн орд ашиглалтыг консорциум хэлбэрээр шийдэх Ч.Сайханбилэгийн хувилбарыг чуулганы индэр дээрээс тас цохин “болиулж” байв.

Энэ консорциумд: Нэг талаас “Эрдэнэс таван толгой” ХК, нөгөө талаас “Энержи ресурс” ХХК болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинхуа энержи” компани орохоор, холбогдох гэрээний драфт нь бэлтгэгдээд байсан юм.

Гэрээнд, "Эрдэнэс таван толгой” ХК нь:

  • Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи Ресурс”-т шилжүүлэх
  • Цанхийн талбайгаас олборлох нүүрсийг “Энержи ресурс”-т өмчлүүлэх
  • Хуулийн хүрээн дэх үйл ажиллагаануудад “Энержи ресурс”-аар бүрэн төлөөлүүлэх зэрэг онцлох заалтууд багтаж байлаа.

Мөн “Энержи ресурс” ХХК нь хөрөнгө босгохын тулд эл гэрээгээр олгогдсон бүх эрх, үр ашгаа хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдэд барьцаалах замаар шилжүүлэх боломжтой болох байв.

Тэгвэл, хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгч гэж хэнийг хэлж байв.

Гэрээний дагуу, хөрөнгө оруулагч гэдэгт нь: “Энержи ресурс корпораци” нэрлэгдэж байсан. Харин энэ нь Люксембургт бүртгэлтэй мөнөөх “Mongolian Coal Corporation”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани.

Мөн үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Шинхуа энержи”-г ч нэрлэж байсан.

Харин санхүүжүүлэгч гэдэгт: “Энержи ресурс”-т зээл, санхүүжилт олгож буй олон улсын банк, санхүүгийн байгууллагуудыг нэрлэсэн байдаг.  

Энэ логикоор бол, “Энержи ресурс” гэрээний хүрээнд олж авсан бүх эрхээ “Mongolian Coal Corporation”-ийн охин компанид барьцаалан шилжүүлэх боломжтой байсан гэсэн үг.


1.02 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨНДӨӨ “MONGOLIAN COAL CORPORATION”-ИЙГ БАРЬЦААЛСАН

За, цаашлаад энэ үүднээс З.Энхболд талын улс төрчид: “Энержи ресурс”-ийн толгой компани өчнөөн өртэй. Энэ өрөндөө Таван толгойг барьцаалаад өгчих юм биш үү гэсэн өнцгийг дэвшүүлж эхэлсэн.

Тодруулбал, “Энержи ресурс”-ийн толгой компани бол бидний мэдэх “Mongolian Mining Corporation”. Энэ компани Кайманы арлуудад бүртгэлтэй байдаг бөгөөд, охин компаниуд нь: Люксембург дэх “Mongolian Coal Corporation”, түүний хөрөнгө оруулалттай байгуулсан “Энержи ресурс корпораци”, “Энержи ресурс” ХХК зэрэг юм.

Тайлбар: "Mongolian Mining Corporation"-ий охин компаниуд

Тэгвэл, “Mongolian Mining Corporation” компани нь консорциум яригдаж байх үед буюу 2014 оны эцсийн байдлаар дотоодын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагад 324 сая, бонд босгосны 600 сая ам.долларын өртэй байв. Нийт 1.02 тэрбум орчим ам.доллар гэсэн үг.  

Түүнчлэн энэ өрөндөө:

  • “Mongolian Coal Corporation” компанийн хувьцааг
  • Нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц зэрэг хөрөнгүүдээ барьцаалсан байсан юм.

Улмаар өртэй, өрөндөө хөрөнгө оруулагч компаниа барьцаалсан “Энержи ресурс”-т “Эрдэнэс таван толгой” ХК-ийн бүх эрх мэдлийг өгч болохгүй гэсэн улс төр өрнөсөн.

Тухайн үед Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайдаар М.Энхсайхан ажиллаж байв. З.Энхболд эл консорциумын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулж, түүнийг нь Л.Эрдэнэчимэг гишүүн ахалсан түүхтэй. Өдгөө тус ажлын хэсгийн гаргасан тайланг олж үзэхэд яг дээрх агуулгуудыг дурдаж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын эсрэг гаргаж тавьж байсан өрнөл уншигдах юм.

Тайлбар: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсгийн тайлангийн хэсгээс

“MMC”-ИЙГ САНХҮҮГИЙН ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ДҮГНЭСЭН

Мөн тэр үед олон улсын “S&P”, “Moody’s” зэрэг байгууллагууд “Mongolian Mining Coproration”-д шалгалт хийхдээ, удахгүй төлбөрийн чадваргүй болох эрсдэлтэй гэж дүгнэж байсан байна.

“S&P”-ийн хувьд:

  • 2014 онд нэмэлт хувьцаа арилжиж босгосон 200 сая ам.доллар нь 2015 оны зээлийн эргэн төлөлтөд хангалттай. Харин энэ хөрөнгийг Таван толгойн тендерт оролцох чиглэлд зарцуулж, зээлээ үйл ажиллагааны орлогоор төлнө гэвэл тус компанийн зээлжих зэрэглэлийг бууруулна.
  • Үйл ажиллагааны ашгаар зээлээ төлж барагдуулах боломжгүй. 200 сая ам.долларыг зээл төлөлтөд бүтэн зарцуулсан ч зээл ба үйл ажиллагааны ашгийн харьцаа нь 5.0-ээс дээш гарна. Энэ харьцаа 4.0 буюу 5.0-ээс дээш байгаа нөхцөлд зээл төлөх чадваргүй, эрсдэлтэй компани гэж үздэг гэж дүгэнэсэн.

Харин “Moody’s”-ийн хувьд:

  • Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ унасан тул тус компанийн орлого, борлуулалт буурсан. Үйл ажиллагааны алдагдал нь 46 сая ам.долларт хүрсэн. Улмаар ирэх арванхоёрдугаар сар гэхэд компанийн бэлэн мөнгө дуусна.
  • Хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй хувьцаа, бонд нь тасралтгүй унаж байна. Өмнө нь 8.875 хувийн хүүтэй бонд босгосон. Одоо дахин бонд босговол 20-иос дээш хувийн хүүтэй байхаар байгаа нь компани санхүүгийн хүнд нөхцөлд орсныг илтгэж байна гэж дүгнэжээ.

Бондын тухайд: “Mongolian Mining Corporation” компани Сингапурын хөрөнгийн бирж дээр 600 сая ам.долларын, 8.875 хувийн хүүтэй бонд босгосон бөгөөд 2017 онд төлөгдөх нөхцөлтэй байв. Үүндээ мөнөөх Люксембургийн “Mongolian Coal Corporation” компанийг хувьцааг барьцаалсан байдаг.


“ЭНЕРЖИ РЕСУРС” ТАВАН ТОЛГОЙН “УХАА ХУДАГ”-ААС НҮҮРС ОЛБОРЛОДОГ

Дээрх мэтчилэнгээр Люксембург дэх оффшор компанийн нэр туж дурдагдсаар эцэстээ Таван толгойн консорциумд “Энержи ресурс” орж чадаагүй. Гэхдээ Таван толгойн бүлэг ордын нэг хэсэг, “Ухаа худаг”-т консорциумаас өмнө ч нүүрс олборлодог байсан, одоо ч хэвээр гэдгийг онцлууштай юм.

Мэдээлэл өгөхөд, Таван толгойн бүлэг ордод:

  • “Эрдэнэс таван толгой” ХК
  • “Таван толгой” ХХК
  • “Энержи ресурс” ХХК гэсэн гурван компани нүүрс олборлодог.

“Энержи ресурс” нь “Ухаа худаг” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд нүүрсээ угааж, боловсруулаад борлуулдаг. Иймд нөгөө хоёр компаниасаа бага нүүрс олборлоод илүү ашигтай ажилладаг тооцоо бий.


Өмнөх цуврал дахь суурь мэдээллүүдээ эргэн сануулахад: “Энержи ресурс” өөрөө Люксембург дэх “Mongolian Coal Corporation”-ий охин компани хэлбэрээр байгуулагдсан компани. Оффшор бүсэд бүртгэлтэй энэ компанийн хувьцаа эзэмшигчдээр “Энержи ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “М-Си-Эс Холдинг”-ийн Ж.Оджаргал, Ж.Од нар бүртгэлтэй бий.

2010 онд үүсгэн байгуулагдсан энэ компани Монгол Улсын бүртгэлд бүр 2016 онд, Германы компани гэж бүртгэгдсэн байдаг нь анхаарал татдаг.

Харин энэ цувралаар тус компанийн хувьцааг “Mongolian Mining Corporation”-ийн олон улсын банк, санхүүгийн байгууллагын өр төлбөрт барьцаалсан байдаг талаар мэдээллээ. Энэ нь “Энержи ресурс”-ийн Таван толгойн консорциумд орж чадаагүй гол шалтгаануудын нэг болсон логик уншигдаж байгаа юм.


ӨМНӨХ КОНТЕНТ:

Люксембург дэх “Нэг настай монгол" оффшорчин: MCS-ийн Ж.Одыг 2019 онд төрсөн гэж бүртгэжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-23 09:29

ene tom companuud dandaa l iim maapantai baih yum

Зочин
Зочин
2022-02-23 09:30

хүн бүр ийм юман дээр үнхээр илүү их анхаар�##� хандуулах хэрэгтэй тэгэхгүй бол эд нар давраа л байна даа

Зочин
Зочин
2022-02-23 10:41

tsaitsan ymaa

ЗочинБатулга өргөн цариг
ЗочинБатулга өргөн цариг
2022-02-23 10:47

п.очирбатын заавраар хийсэн.

Зочин
Зочин
2022-02-23 12:26

Хөгжлийн банкны хэргийг л анхаарах юм шүү бүгдээрээ! Бидний анхаарлыг зориуд өөр тийш нь хандуулах гээд байна!!!!

Улстөрчид зувчуулсан мөнгөө л төлчих- ЖЕНКОчууд, БИШРЭЛийнхэн, .... өөр хэн ч билээ

Zochin
Zochin
2022-02-23 13:26

Odiin baby

Зочин
Зочин
2022-02-23 15:47

Энержи ресурс компанийн ах дүү хочр луйварчин мөн ч их хулгай луйвар хийж байна даа.

Деталь
Деталь
2022-02-23 16:55

Танайхны гаргасан мэдээллээр бол УБ-д Германы компани биш иргэн гэсэн байсан.

Зочин
Зочин
2022-02-23 16:58

Монголд бүртгэлэй хэд нь Британы Виржиний арлуудад бүртгэлтэй гэж гарч ирсэн. Одоо хэвээр эсэх. Тийм бол Ухаа ХУдгийг Монголд бүртгэлтэй сурьшм�##�к омпанид шилжүүлэх хэрэтэй.

Зочин
Зочин
2022-02-23 17:03
Reply to  Зочин

Британы Виржиний арлууд, М�##�ьта, Карибийн улсууд бүгд офшоор бүс.

Зочин
Зочин
2022-02-23 19:55

Tsaitsan umaa. Neg l ih mundag tom company geed bdag iim l um tsaana n bhiimda!

Наран
Наран
2022-02-27 18:20

Ж.Од нууж хаагаагүй, өөрийнхөө 1 настай байсан үеийнхээ зургийг тавьсан л байна даа, яг мөн байна.

Зочин
Зочин
2022-03-27 08:01

Mash todorhoi buh barimttaiga iim medeelel Yavaad baihad l Uls turiihun erh buhii medeltnuud ene 3usegtei companig saishaaj oohshuulj baigaa n tun haramsaltai

Зочин
Зочин
2022-03-27 08:08

Мундаг мундаг том компани л гээд байсан! Бас л нэг цайрсан ард тумнээ дорд узсэн л компани байна штээ

Холбоотой мэдээ

Back to top button