Энтертайнмент
"Гэм зэм" жүжгийн уран бүтээлчид өнөөдөр "Clubhouse"-д ярилцлага өрнүүлнэ

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай "Гэм зэм" романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэн хүргэсэн билээ. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажилласан юм. Тус жүжгийг тайзнаа дахин амилуулахад ДОЛОО хоног үлдээд байна.
Тус жүжгийн уран бүтээлчид "Clubhouse" дахь "Гэрэлтэй цонх" өрөөнд ӨНӨӨДӨР орой буюу хоёрдугаар сарын 24-ний 20.30 цагаас сонирхолтой ярилцлага өрнүүлэх ажээ.
"Орфей" театрын захирал Т.Ариунчимэг, "Гэм зэм" жүжгийн найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа, "Гэм зэм" жүжгийн жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, Д.Ганцэцэг, Д.Лхагва, Ш.Доржсүрэн, Э.Ууганбаяр, Б.Одгэрэл, Л.Дөлгөөн, Г.Золзаяа, Х.Баярмаа, У.Эрдэнэбаяр, Б.Цогбаяр Ж.Тэмүүлэн тэргүүтэй уран бүтээлчид оролцоно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос улс Украйнд халдсаныг эсэргүүцэж та бүхэн тоглолтоо зогсооно уу???????