ЭДИЙН ЗАСАГ
Москвагийн хөрөнгийн биржийн индекс 30 хувиар унажээ

ОХУ-Украин руу довтолж зэвсэгт мөргөлдөөн үүсгээд байгаа. Эл үйл явдлаас үүдэн Москвагийн хөрөнгийн биржийн индекс өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ны байдлаар -30.0 орчим хувийн уналттай байна.
Үүнийг Эдийн засагч, шинжээч Н.Энхбаяр хэлэхдээ "1929 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 1941-1943 онуудад л Европын зарим биржэд ийм уналт гарч байсан түүх бий. Олон хоног үргэлжилсэн байлдааны үйл явцын дараа ОХУ-ын компаниудын үнэт цаас гэдэг Венесуэлийн боливар шиг л үнэгүй цаас болох төлөвтэй байна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.