НийгмийнСПОРТ

МҮБХ-ны ДҮРЭМ: Бусад бөхийг эсэргүүцэн барилдахгүй бол эрхийг нь гурван сараар хасна

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 11 сараар хассан. Улмаар тэдний шийтгэлийн хугацаа дууссан ч бөхчүүд эсэргүүцсэний улмаас улсын харцага цолны хүндэтгэл, Цагаан сарын барилдаанд зодоглоогүй.

МҮБХ Цагаан сарынхаас хойшхи барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдахыг зөвшөөрсөн.

Улмаар тэд улсын начин цолны хүндэтгэлд зодоглоход бөхчүүд эсэргүүцсэн. Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг эсэргүүцэн, барилдаагүй.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хүндэтгэх шалтгаангүйгээр барилдаагүй, барилдах бусад бөхөд саад учруулсан бөхчүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм.

МҮБХ-ны дүрэмд хүндэтгэх шалтгаангүйгээр барилдаагүй, бусад бөхийг зодоглоход саад учруулбал барилдах эрхийг нь гурван сараар хасах заалттай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-02-28 13:19

Допинг хэрэглэдэг, цагдаа зоддог, з�##�уу бөхчүүдийг ар дагзаар нь нугасладаг Батсуурь гэгч адгуусны аварга цолыг хурааж, барилдах эрхийн бүрмөсөн хасв�##� шударга ёсонд нийцнэ.

Зочин
Зочин
2022-02-28 15:01

Энэ чинь одоо 1 дарангуйлагч гарч ирж байх шив дээ. Одоо болохоор допингтой бөхөө дэмжиж шударга бөхчүүдийг дарамтлах нь шив дээ.

Чулуунбаатар
Чулуунбаатар
2022-02-28 23:23

Яагаад зарим нь 8жилээр зарим нь 11сараар хасваа бүгдийг нь 8жилээр хас

Холбоотой мэдээ

Back to top button