ДЭЛХИЙНИЙГЭМ

Брент газрын тосны үнэ баррель нь 111 ам.доллароос давлаа

Лондонгийн ICE хөрөнгийн биржийн арилжаагаар “Брент” маркийн газрын тосны үнэ 111 ам.доллароос давсан байна. Энэ нь 2014 оны долдугаар сараас хойш анх удаа тохиолдож байна.

Хөрөнгийн биржийн мэдээллээс харахад, Монголын цагаар 10:50 цагт арилжааны төвүүдийн нэгэнд “Брент” газрын тосны тавдугаар сарын фьючерсийн үнэ нэг баррель /торх/ нь 110,55 ам.долларт хүрч, өмнөх үеийнхтэй харьцуулахад 5,83 хувиар өссөн байна.

Үүний өмнөхөн Лондонгийн ICE хөрөнгийн бирж дээр 2022 оны тавдугаар сард нийлүүлэх “Брент” маркийн газрын тосны фьючерсийн үнэ Монголын цагаар 09:53 цагийн байдлаар 4.2 хувиар өсөж, нэг баррель нь 109.38 ам.долларт хүрчээ. Үүнээс өмнөх хугацаанд эл маркийн газрын тосны үнэ 2014 оны наймдугаар сард 109 ам.доллароос давсан байсан.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өмнө нь мэдэгдэхдээ, Украинд үүссэн нөхцөл байдалтай уялдаад Европын улс орнууд Оросын газрын тос, байгалийн хийг ашиглахаас татгалзах шийдвэр гаргаж, хориг арга хэмжээ авах ёстой хэмээсэн юм.

(Эх сурвалж: Daily-Sun)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button