Нийгмийн

Монголын тамирчид паралимпын наадмын нээлтэд орж ирлээ

Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хөшгөө нээлээ. 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр оролцоно.

Дөнгөж сая олимпын нээлтэд Монголын баг орж ирлээ. Монголын багийн тугчаар олимпод гурав дахиа хүч сорьж буй Б.Ганболд сонгогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button