ДЭЛХИЙНИЙГЭМ

ХБНГУ-ын Дотоод Хэргийн Яам: Германы неонацистууд Украин руу дайтахаар явсан

Хэд хэдэн барууны хэт даврагч бүлгийнхэн, ненацистууд Украин руу дайтахаар явсан хэмээн  Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Германы Дотоод Хэргийн Яамны төлөөлөгч тус улсын бусад хэлтсийн мэдээлэлд үндэслэн мэдээллээ.

Төлөөлөгчийн хэлснээр, нэгдүгээрт: украинчуудыг эх орноо батлан ​​​​хамгаалахад үйлсэд оролцуулж, нутагт нь буцаахын тулд Украин руу явсан, тиймээс Германы хууль тогтоомжоор тэдгээр радикал үзэлтнүүд /хэт даврагч/-ийг хориглож чадахгүй гэлээ.

Хоёрдугаарт: Германы баруун жигүүрийн радикал үзэлтнүүд Украины тулалдаанд оролцох хүсэлтэй байж магадгүй. Гэсэн ч, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй радикалууд Украин руу явсан нь тодорхойгүй байна хэмээн Дотоод Хэргийн Яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Өмнө нь, ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яам Хорватын цэргийн атташег дуудан уулзсан ба тус яамны мэдээлснээр, Хорватын 200 орчим хөлсний цэрэг Украиныг зорьсон ажээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэхдээ, тус улс анхны 16 мянган гадаадын сайн дурынхныг хүлээн авахаар бэлтгэж байгаа гэсэн. Түүнчлэн, гуравдугаар сарын 2-нд Украины Гадаа Хэргийн сайд Дмитрий Кулеба дэлхийн 19 улс Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргаад байгааг баталсан. Үүний зэрэгцээ, түүний хэлснээр 16 орны сайн дурынхан аль хэдийн тулаанд гар бие оролцохоор бэлтгэж байна гэсэн юм.

Долоо хоногийн өмнө Францад Парисын цагдаа нар Украин руу чиглэж явсан гадаадын хөлсний /легионер/ цэргүүдийг баривчлан саатуулсан байна. Тодруулбал, Украин руу явж байсан автобусанд 30 зорчигчийнх нь 14 нь цэргийн алба хаагчид байсан гэж цагдаа нар мэдээлсэн.

Мөн хоёрдугаар сарын 28-нд Сирийн Гадаад Хэргийн дэд сайд Башар Жаафари АНУ-ын тагнуулын алба шаардлагатай тохиолдолд дэлхийд зартай “ISIS” буюу “Лалын улс” алан хядагчдын бүлэглэлийнхэн болон бусад хэт даврагч радикал байгууллагыг Украины нутаг дэвсгэр лүү явуулахаар төлөвлөж буй хэмээн хүлээн зөвшөөрсөн.

Эх сурвалж: MilitaryNews; IZ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-07 15:47

бүгдийг нь устгаад өг оросуудаа

ҮНЭН
ҮНЭН
2022-03-08 22:43
Reply to  Зочин

ЭХЛЭЭД ЧАМАЙГ УСТГААСАЙ ХАХА

Зочин
Зочин
2022-03-07 19:57

удахгүй улаан цагаан гээд л

Зочин
Зочин
2022-03-07 22:28

Украйн цагаандаа гарч хөлснийхнийг элсүүлж байна

ҮНЭН
ҮНЭН
2022-03-08 22:44
Reply to  Зочин

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХЭНТЭЙ Ч ЭВССЭН ТЭДНИЙ ЗӨВ

БиМонголХүн
БиМонголХүн
2022-03-07 22:50

цөмийн зэвсэг хая

Зочин
Зочин
2022-03-07 23:28

Шинэ зүйл биш. Л�##�ынхан байлддаг байхад бас эр эмгүй явдаг байсан. Эмэгтэй нь л�##�ын байлдагчийн гэргий болохоор.

Мааги
Мааги
2022-03-08 10:17
Reply to  Зочин

Цуглуулж байгаад хайлуулахаа мэдэлгүй дээ ах нар

Зочин
Зочин
2022-03-08 11:23
Reply to  Мааги

ОРОС АХ ГЭЖ ГӨЛӨЛЗӨХӨӨ БОЛЬ ЧИ МОНГОЛ БОЛ БУРИАД ЦЭРЭГЭЭС ДОР ЭРЭМБЭТЭЙ Ш ДЭЭ МОНГОЛ ХОНИО ККК

Баатар
Баатар
2022-03-08 15:01

Үнэндээ монгол хүн оросын европын хэсэгт төдийгүй , Улаан-үд, Эрхүү орчмын тосгодод хүртэл хамгийн доод эрэмбийн үндэстэнд тооцогддог нь үнэн шүү дээ, тэхэд манайхан АХАА АХАА гэж гүйхэд нь нөгөөдүүл нь үхтэлээ ичдэг . угаасаа ямар эрүүл хүн өөр үндэстнийг ахаа гэж дагаж хөл �##�дахав дээ, монголоос өөр

Холбоотой мэдээ

Back to top button