ДЭЛХИЙНИЙГЭМ

Орос-Украины дайн: 15 өдрийн дотор юу, юу болов

Оросын цэргийнхэн Украин руу цөмрөн орсны 15 дахь.

Гуравдугаар сарын 10-ны пүрэв гараг /2022.03.10/-т Оросын цэргүүд Украины олон бүс нутгийн хот, суурин газрууд руу бөмбөгдөж, довтолсоор л. Украины арми болон нутаг дэвсгэрийн хамгаалалтын отрядууд ч давшиж буй Оросын арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын отрядуудыг сөрсөн өдрүүд үргэлжилсээр.  

Гуравдугаар сарын 10-ны пүрэв гарагийн 11:00 цагийн байдлаар Украинд дайн эхэлснээс хойш 71 хүүхэд амиа алдаж, зуу гаруй хүүхэд шархаджээ. Энэ талаар Украины “hromadske.ua” сайтад тус улсын Дээд Рад /парламент/-ын хүний ​​эрхийн комиссар Людмила Денисова мэдээлжээ. Түүний хэлснээр, Житомир мужийн Малин хот болсон агаарын дайралтын улмаас таван хүн амиа алдсаны дотор таван настай охин, 2021 онд мэндэлсэн хоёр ч хүүхэд байгаа аж.

ҮР ДҮНГҮЙ ХЭЛЭЛЦЭЭР

Туркийн Гадаад Хэргийн сайд Мевлют Чавушоглугийн санаачилга, зуучлалаар Туркийн Анталья хотод болсон Украин, ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Дмитрий Кулеба, Сергей Лавров нарын хэлэлцээ үр дүнд хүрээгүй өндөрлөсөн.

Талууд хүмүүнлэгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд 24 цаг гал зогсоох хэлэлцээр байгуулах талаар тохиролцож чадсангүй.

Мөн талууд тэнцвэртэй дипломат зохицуулалтыг эрэлхийлэхийн тулд хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа харилцан илэрхийлсэн.

Украин дахь цэргийн дэд бүтцийн гурван мянга шахам объектыг устгасан талаар Оросын арми мэдээлсэн.

“Украины цэргийн дэд бүтцийн байгууламжид халдсаны улмаас 2,998 цэргийн байгууламж устгагдсан” хэмээн ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Оросын нисэх хүчин Украины 68 объектыг устгаж, Украины Зэвсэгт хүчний удирдлагын системийн хоёр объект, ложистикийн 12 объект, зенитийн пуужингийн “Оса” гурван цогцолбор ч өртсөн.

Украины энгийн иргэд Оросын цэргүүдийн эсрэг галт зэвсэг хэрэглэх эрхтэй болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн зарлигаар Украинд хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэд ч зэвсэг хэрэглэх эрхтэй болж, Оросын цэргийн албан хаагчдын эсрэг ашиглах боломжтой болсон. Харин Оростой хийж буй дайн дууссаны дараа арав хоногийн дотор зэвсгээ эрх баригчдад буцааж өгөх ёстой зарлиг гаргасан.

ЭНГИЙН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН НЬ

Гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Оросын цэргүүдийн буудлагад хамгийн их өртсөн суурин газруудаас 83 мянга орчим эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангуудыг хүмүүнлэгийн коридороор нүүлгэн шилжүүлсэн.

Украины зүүн хэсгийн Изюм хотоос 2000 орчим, Сумы хотоос 12 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн.

“Гуравдугаар сарын 10-нд 2,664 машин, 54 автобус” ногоон коридороор Сумы хотоос хөдөлсөн. Нийтдээ 12 мянга гаруй иргэнийг тэр үеэр нүүлгэн шилжүүлсэн.

ДҮРВЭГЧИД УКРАИНЫГ ОРХИСООР

Олон Улсын Цагаачлалын Байгууллагын мэдээлснээр, 2,3 сая иргэн Украины дайнаас зугтан хөрш улсууд руу дүрвэн гарсан. Нийслэл Киев хотын дарга Виталий Кличко хэлэхдээ, оршин суугчдын тал орчим хувь нь Украины нийслэлийг орхин яваад байгаа гэв.

Польшийн төрийн өмчит төмөр замын компани дүрвэгсдийг Украинаас Герман руу үнэ төлбөргүй тээвэрлэхийг санал болгосон. Украины ард иргэд Варшав, Пржемысль хотоос Краков, Гдыньягаар дамжин Берлин, Франкфурт-ан-дер-Одер хүрэх есөн чиглэлд үнэ төлбөргүй зорчих боломжтой болсон.

Өмнө нь, Германы төмөр замын “Deutsche Bahn” компани Украины дүрвэгсдэд үнэ төлбөргүй зорчих эрхээр хангасан.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button