НИЙГЭМЭнтертайнмент

"Хулгайч Өвөрмонголчуудыг яах вэ. Монгол зохиолчдын сонсдог номыг хуулж зараад байна"

М+ аппликейшн нь Монгол хэл дээрх цахим ном, аудио ном болон подкастын цогц платформ юм. Цахим сандаа 800 гаруй бүтээлийг хэрэглэгчиддээ хил хязгаар хамаарахгүй хүргэдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол хэл дээр Монголын болон дэлхийн бэстсэллэрүүдийг унших, сонсох боломжтой технологи.

Гэтэл сүүлийн үед тус аппликейшнд байршсан сонсдог номуудыг ялангуяа Өвөрмонголын хэрэглэгчид хуулж аваад "ви чат"-аар зарах нь олширсон гэх гомдол мэдээллүүд гарч эхлээд байна.

Энэ тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа энэ тухай хөндөж нийтэлжээ.

Тэрбээр, "Хулгайч өвөр монголчуудыг яах вэ. "Mplus"-д дахь монгол зохиолчдын сонсдог номыг хуулж, "ви чат"-аар зараад байна. Нэг романыг сонсдог болгоход маш их өртөг цаг хугацаа ордог. Гэтэл бидний кино, аудио номыг ичгүүргүйгээр хулгайлж зарах юм аа" хэмээсэн байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

сонсож монгол хэлээ сайжруулж байгаа нь сайн бна. Элэг нэгтнээ хайрлахгүЙ юм бол хэн хайрлах юм

Уншигч
Уншигч

Зараагүй байх өө зүгээр дамжуулж сонссон байх. Харамлаад яахав дээ хө ахан дүүсээсээ. Сурахбичгээс нь нацагдоржийн миний нутгийг хассан, монгол хэл заахаа больсон гээд хэцүү л байгаашт

Зочин
Зочин

Монголчууд "Ном хулгайлсан нь хулгайч биш" гэдэг үг байдаг.Өнөөдөр оюуны өмчийн эрх халдашгүй, хулгайч нар эх зохиолчийнхоо номыг олноор нь хэвлэн худалддаг нь ичмээр. шүүхээр явахгүй байх гэж найдъя, Хятадын засгийн газар халах номыг хоригловол, Үүнээс болоод Өвөрмонголд байгаа элэг нэгтнүүд халах ном уншиж чаддаггүй!

Зочин
Зочин
Reply to  Зочин

х####ах ном = Halag Nom.

Холбоотой мэдээ

Back to top button