Нийгмийн

Авлига авсан хэргээр ял сонссон ЭМЯ-ны мэргэжилтнүүдэд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ЭМЯ-ны албан тушаалтан, мэргэжилтнүүдийн нийт 26 хүнд холбогдох хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр хоёр жил орчим болсон. Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар байв.

Харин өнгөрсөн нэгдүгээр сард эл хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын албан тушаалтнуудад ял оноосон.

Тэгвэл тэд Давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал өчигдөр боллоо. Улмаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, Нийслэлийн прокурорын газарт буцаасан байна.

Анхан шатны шүүхээс Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон байдаг. Ингээд Н.Чимэдлхамын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, нээлттэй ангид дөрвөн жил хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан.

Б.Болорчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 40 сая, ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 25 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Б.Цацралт-Одын төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, зургаан сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарын нийтийн албанд томилогдох эрхийг мөн хоёр жил хасаж, нурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая, Ж.Нэргүйн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Шүүгдэгч М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөлсөн байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button