ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Казахстаны Ерөнхийлөгч 10,000 ам.доллартой тэнцэх хэмжээний валют гаргахыг хориглов

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсаас 10 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний бэлэн валют гаргахыг хориглох тухай зарлигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болж эхэллээ.

Түүнчлэн, мөнгөн тэмдэгтээс гадна 5, 10, 20, 50, 100 гр болон түүнээс дээш хэмжээтэй цэвэршүүлсэн алтан гулдмайг тус улсаас гаргахыг хориглов. Мөн  Алтын барыс /Altyn barys/, Кмыс барыс /Kmis barys/ хөрөнгө оруулалтын алтан, мөнгөн зоос экспортлохыг хориглосон талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.

Казахстанд сүүлийн үед бэлэн гадаад валютын эрэлт нэмэгдэж байгаа аж. Ийнхүү валютын экспортыг хязгаарласнаар “Валютын хэт их экспортод хяналт тогтоож, Үндэсний банкны нөөцийн аюулгүй байдлыг хангах, мөн хадгаламжийн хэрэгслийг төрөлжүүлэх” боломж бүрдэнэ хэмээн тус улсын Үндэсний банк мэдэгдэв.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button