Нийгмийн

Төрийн банк СЭЗИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь СЭЗИСургуультай банкны салбарын мэргэжилтнүүд, хүний нөөцийг чадвахижуулан ирээдүйн шинэ боловсон хүчнийг бэлтгэн сургахад харилцан туршлага солилцож, санхүүгийн зөв дадалтай иргэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, СЭЗИСургуулийг төлөөлж ректор Б.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус санамж бичгийг хүрээнд Банкны ажилтнуудыг мэргэжлийн зэргийн сургалт, хөтөлбөрт хамруулах, харилцан туршлага солилцох, мэргэшсэн сургагч багш бэлтгэн, Бичил жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт зөвөлгөөнийг хамтран зохион байгуулана хэмээн хоёр тал мэдэгдсэн байна.

Мөн Монголдоо санхүү эдийн засгийн чиглэлээр манлайлал болсон ирээдүйтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг СЭЗИСургуулийн шинэхэн элсэгч болон төгсөн гарч буй боловсон хүчнийг банк санхүүгийн салбарт мэргэшүүлэх, чадавхижуулах томоохон ажлуудыг хамтран зохион байгуулж ажлын байраар ханган ажиллах тал дээр хамтран ажиллахаа цохон дурьдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button