
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт буюу өнөөдөр Японы парламентад үг хэлнэ хэмээн Японы Ерөнхий сайдын орлогч Тароо Коно мэдэгдлээ.
Тароо Коно өөрийн “Твиттер” хуудсандаа “Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр 18:00 цагт Парламентад үг хэлнэ гэж жиргэжээ.
Харин “The Times of Israel” сонин Володимир Зеленскийн эл үйлдлийг “Оросын түрэмгийллийн эсрэг улс орныхоо тэмцэлд олон улсын дэмжлэг авахын тулд Японы парламентад үг хэлэх гэж байна” хэмээн онцолжээ.
“Володимир Зеленскийн 10 минутын илтгэлийг Ерөнхий сайд Кишида Фүмиогийн харьяалагддаг Японы парламентын “хүчирхэг” Доод танхим шууд дамжуулна” хэмээн мэдээлэв.
В.Зеленский АНУ-ын Конгресс, түүнчлэн Европын орнууд, Канад, Израилийн парламентад онлайнаар илтгэл тавьж, олон улсад уриалга гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Ukrinfo
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийнхөө тэнэглэлийг дэмжүүлэх гэж дэлхий даяар үгээ цацаж явна. Украйны аод түмэн, энгийн иргэдээ бууны аманд аваачиж Америкийн тоглоомон хүүхэлдэй болсноо хожим харамсах цаг ирэх биз