Нийгмийн

Сарын тэмдгийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь шалтгаанаасаа хамаарч анхдагч болон хоёрдогч хэмээн ангилагддаг. Анхдагч гэдэг нь ямар нэгэн суурь өвчингүй, эрүүл залуу эмэгтэйчүүдэд сарын тэмдэг нь өвдөлтэй ирэхийг хэлнэ. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Харин хоёрдогч нь ямар нэг өвчний улмаас сарын тэмдэг өвдөлттэй ирэхийг хэлдэг. Энэ тохиолдолд эмчид хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Сарын тэмдгийн үед шингэц сайтай, илчлэг өндөртэй хоол идэх, хоёр литрээс доошгүй ус уух, явган явах, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь өвдөлтийг намдаахад тусалдаг. Мөн давсны хэрэглээг хязгаарлах, ууц нуруу эсвэл хэвлийн доод талд бүлээн жин тавих, бүлээн шүршүүрт орох нь тустай.

Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж, нуруу өвдөх зэрэг зовуурь илрэх нь түгээмэл. Ийнхүү бага зэргийн өвдөлт нь хэвийн үзэгдэл боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Түүнчлэн сэтгэл санаагаар хямрах, ядрах, уурлах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг тул сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй.

Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэгслийг зөв сонгох нь чухал. Харшил өгөхгүй, хөвөн зөөлөн материалаар хийсэн ариун цэврийн хэрэглэлийг сонгох хэрэгтэй. Хамгийн урт буюу 42см-ийн Sofy ариун цэврийн хэрэглэл нь харшил өгөхгүй бөгөөд гурван давхар хамгаалалттай. Өмсдөг Sofy ариун цэврийн хэрэглэл нь шингэнийг урсахаас сэргийлж, бүхэл шөнийн турш тайван нойрсоход тусална.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-25 12:22

Байнга хэрэглэдэг, ёстой сайн шингээдэг шүү

Зочин
Зочин
2022-03-25 14:06

Дөнгөж ирж эхэлж байхад жаахан хүүхэд юу ч мэдэхгүй их л өвддөг байсан даа, өвчин намдаагч л уудаг байв

Зочин
Зочин
2022-03-25 16:01

АНХ БИ САРЫН ТЭМДЭГЭЭ ИРЭНГҮҮТ МАШ ЧАНГААР ОРИЛОН УЙЛЖ ААВ ЭЭЖИЙГЭЭ АЖЛААС НЬ ИРҮҮЛЖ БӨӨН СҮР БОЛСОН.ОДОО БОЛ БИ АРХАГ ЗҮРХ БОЛЖЭЭ.САНТЕХНИКИЙН БУРУУГААС САРДАА НЭГ УДАА МУУ УС АЛДДАГ ХОТ ТОХИЖУУЛАХЫН БУРУУГААС ХОГИЙН УРГАМАЛ ИХ УРГАДАГ ЮМ БИЛЭЭ.ККК ОХИДДОО ЭРТНЭЭС ЗААЖ ХЭЛЖ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛГЭЖ БАЙХААС ГАДНА БАЙНГА БЭЛЭН БАЙДАЛД БАЙЛГАЖ БАЙГААРАЙ. ДЭЭР ҮЕИЙН УТААТАЙ ШАР ЭСГИЙГ ОЛЖ ХИЙСЭН ЗҮГЭЭР Л ЮМ БИЛЭЭ МАНАЙ ЭМЭЭ ЗӨВЛӨӨД ККК

Холбоотой мэдээ

Back to top button