
Киев мужид гарсан гал түймрийн улмаас тус хотын оршин суугчдыг цонхоо хаахыг уриалсан байна. Киев хотын Святошинский, Голосеевский дүүрэгт утаа нэлээд тархсан байна. Энэ талаар пүрэв гараг /2022.03.24/-ийн орой Киев хотын төрийн захиргааны хэвлэлийн алба мэдээллээ.
“Хотын засаг захиргаа Киев хотын иргэдийг ялангуяа шөнөдөө болон өглөөдөө цонхоо хааж, мөн боломжтой бол задгай агаарт гарахгүй байхыг зөвлөж байна. Аль болохоор агааржуулагч, агаар цэвэршүүлэх системээ асаах хэрэгтэй” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Хотын удирдлагуудаас өгч буй зөвлөмжид:
- орон байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх;
- агаарын чийгшлийг нэмэгдүүлэхийн тулд ус ил тавих;
- насанд хүрсэн хүмүүс шингэний хэрэглээгээ өдөрт 2-3 литр хүртэл нэмэгдүүлэх;
- амьсгал давчдах, ханиалгаж байвал эмчид хандах хэрэгтэй гэжээ.
Мөн ард иргэдийг тайван байж, албан ёсны мэдээллийн эх сурвалжийн мэдээллийг ашиглана уу хэмээн хотын захиргаа онцолжээ.
Эх сурвалж: Unian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дайн болж байхад юу бичээд байгаа юм бээ