ЭДИЙН ЗАСАГ

Доллар хомстлын бичил хүчин зүйл: Монголын койнчид гаднын крипто руу дайжжээ

Монголчууд койнд хошуурч, оовтоороо шуурдаг байдал намжжээ. Намжсан ч гэж дээ. Амар хялбар аргаар мөнгө олох эрмэлзэл нь байгаа хойно үйлдэл нь зогсохгүй юм...

Бид хагас жилийн хугацаанд их наядаар тоологдох төгрөгийг монголд гарсан 79 койнд зарцуулсан болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Энэ их мөнгөний урсгалыг тогтоохын тулд ямар ч зохицуулгагүй виртуал зах зээлийг журамлах хууль батлах гэж буй. Эл хууль хоёрдугаар сарын 15-наас дөрвөн сарын хугацаанд буюу зургадугаар сарын 20-ныг хүртэл хүлээгдэнэ. Хуульгүй ертөнцөөс хуультай болох энэхүү шилжилтийн үед шинээр койн гаргах нь хориотой. Тиймээс монголын койн гаргагчид ажин түжин, маркетингаа зогсоосон байдалтай байгааг пэйж хуудсуудаар нь зочлоход л илхэн харагдах аж.

Тэгвэл дээрх шилжилтийн үед манай улсын койнчид олборлолтоо зогсоосон уу гэвэл үгүй. Тэд дотоодын зах зээлээс хамгийн их ашиг олдог үе нь шинэ койн гараад хоёрдогч зах зээл рүү шилжих шилжилтийн мөч байдаг. Үүнийг нь хориглочихсон учраас монголын крипто зах зээл одоогоор ямар ч өгөөжгүй байгаа юм. Олборлогчдод өгөөжгүй, ашиггүй цаг үед тэд монголын зах зээлээс дайжиж, гаднын зах зээлд олборлолт хийн азаа турших болжээ. Үүнийг койн сонирхогчдын олон зуун дагагчтай, 100 гаруй бүлэг, групп чатууд дотооддоо хэлэлцсээр байгааг доор зургаас харж болно.

Хаалттай бүлэг доторх койнчид гаднын зах зээлээс олборлолт хийж буйг илэрхийлэх жишээ пост 1:

Хаалттай бүлэг доторх койнчид гаднын зах зээлээс олборлолт хийж буйг илэрхийлэх жишээ пост 2:

Эдийн засаг муудаж, мөнгөний ханш унахын хэрээр иргэд крипто зах зээл гэх зэргийн, амар хялбар аргаар мөнгөө өсгөх аргыг сүвэгчилдэг батлагдаагүй хууль энд үйлчилсээр байна. Үүнийг дээрх жишээ ч нотлоод буй юм.

Тэгвэл монголын койнчид дотоодын крипто зах зээл завсардах зуур гаднын эрсдэл өндөртэй, доллароор хэмжигдэх зах хөрөнгөө эргэлдүүлж, бүр ч өршөөлгүй, нүд ирмэхийн зуурт их хөрөнгөөр хохирох эрсдэлд тулсан байна.

Дээрх бичвэрээс койны хууль батлагдах сургаар олборлогчид хууль чангарлаа хэмээн зогсоогүй. Улам шат ахиж азаа туршаад эхэлсэн болохыг хөндөв. Ингэснээр дотоодын зах зээлд эргэлдэх мөнгө гадагш доллар болон урсаж байгааг илэрхийлэх юм. Энэ нь сүүлийн үед долларын хомстол үүсгээд буй бас нэгэн бичил хүчин зүйл мөн билээ.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 08:47

haha za yashigdaa engui entei amidaraad bolood l irsen yum

Холбоотой мэдээ

Back to top button