ДЭЛХИЙНИЙГЭМ

Мариуполь хотод 5000 орчим хүн нас барснаас 210 нь хүүхэд

Гуравдугаар сарын 27-ны байдлаар Украины Мариуполь хотод бараг 5000 энгийн иргэн амиа алджээ. Тэдгээрийн 210 нь хүүхэд байгааг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тус хотын дарга Вадим Бойченко өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Оросын цэргүүд Азовын тэнгисийн эрэг дээрх Украины томоохон хотыг 27 хоногийн турш бүслээд байгаа юм. Мариуполь хотыг Оросын цэргүүд бүслэхээс өмнө 140 мянга орчим иргэн хотоос гаран явсан. Харин бүслэлтийн дараа 150 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба 71,2 мянган иргэн Запорожье руу явсан бол бусад нь ойр орчмын хот тосгод руу яваад байна гэсэн мэдээлэл байна.

Мөн 30 мянган иргэнийг Орос руу нүүлгэн шилжүүлжээ. Мариуполь хотын даргын хэлснээр, тус хотод одоогийн байдлаар ойролцоогоор 170 мянга орчим энгийн иргэн үлдсэн гэв.

Оросын цэргүүдийн зүгээс их хэмжээний халдлага болж, халдлагад хотын бараг бүх дэд бүтэц сүйрчээ. Хотдоо үлдсэн иргэд ундны ус, хоол хүнс, эм тариагүй, мөн тог цахилгаан,аас гадна холбоо барих боломжгүй болоод байгаа аж.

Олон давхар барилгууд, тодруулбал 2340 байшингийн 90 хувь нь эвдэрч сүйджээ. Цэргийн ажиллагаагаар долоон эмнэлгийн барилга гэмтэснээс гурав нь бүрэн устгагджээ. Хотын гурван амаржих газар, долоон их, дээд сургууль, 57 ерөнхий боловсролын сургууль, 70 цэцэрлэг өртсөн байна.

Мариуполь хотын гадна одоо хэр нь тулаан үргэлжилсээр байгаа юм. Азовын дэглэм  хотын нэлээд хэсгийг эзэлж авсан ба Украины сөнөөгчид өнөөдөр Оросын нэг танк, нэг  хуягт тээврийн хэрэгсэл, явган цэргийн бас нэг байлдааны машиныг устгасан хэмээн Азовын хэвлэлийн алба мэдээлэв.

Хотын “Mariupol Now” телеграм сувгийн мэдээлснээр, хотыг бүсэлж буй Оросын цэргийнхэн шалган нэвтрүүлэх цэгүүдэд бөөгнөрч, хот руу орох гэж оролдсон нүүлгэн шилжүүлэх ажиллагааны тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг дээрэмдэж, зодож байгаа гэсэн мэдээлэл ч байна. Гэсэн ч, энэ бол Украины талаас өгч буй мэдээлэл тул баттай мэдээлэл эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Ukrinform  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ТОГТОХ
ТОГТОХ
2022-03-29 12:59

АЙМААР ЮМ АА. ШҮЛХИЙТЭЙ МАЛ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙГАА БИШ ДЭЭ....

Зочин
Зочин
2022-03-30 09:07

Um sain amgalan boltugai????

Холбоотой мэдээ

Back to top button