Нийгмийн
Тува иргэд Монгол Улсын хилийг зөрчиж, адуу хулгайлаад баригджээ

2022 оны гуравдугаар сарын 21-22 нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн нутаг дэвсгэрээс иргэн Г болон Д нарын нийт 40 гаруй тооны адууг ОХУ-ын Тува улсын бүлэг иргэд хулгайлсан зөрчил гаргасан тухай Увс аймгийн телевиз мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ болон Монгол улсын хил хамгаалах байгууллага, Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, хоёр улсын хамтарсан комиссын бүрэлдэхүүн шуурхай эрэн хайх ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулж зургаан өдрийн эрэн хайх ажиллагааны үр дүнд нийт 40 тооны адууг эргүүлэн авч ард иргэдийн хохиролыг барагдуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.