Нийгмийн

Цагаан гурилыг хэрхэн хийдэг тухай таван СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Хүмүүсийн дунд цагаан гурил дахь цавуулаг нь гэдсэнд очоод наалддаг, өвчин үүсгэдэг, ямар ч шим тэжээлгүй гэх мэт маш олон буруу ойлголт тарсан байдаг. Яг үнэндээ та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энергийн эх үүсвэр болсон гурил нь эрс тэс уур амьсгалтай манай оронд хэрхэн үйлдвэрлэгдэж, ямар дамжлага туулж таны гарт хүрдэг, биед ямар хэрэгтэй тухай мэдээлэл хүргэж байна.

НЭГ: Гурилын үндсэн түүхий эд нь улаан буудай бөгөөд эрүүл хөрсөнд ургасан чанартай шинэхэн улаан буудайг тариаланчид хураан, цэвэрлэж стандартын дагуу тээвэрлэн гурилын үйлдвэрт хүргэдэг. Ирсэн улаан буудайнаас дээж аван хяналтын лабораторид хими болон физикийн үзүүлэлтүүдийг нарийн сайн шинжлэн чанарын шаардлага хангасан буудайг хүлээн авна.

ХОЁР: Хүнсний буудайны стандарт нь анх 1995 онд батлагдаад өнөөг хүртэл нийтдээ 4 удаа дахин хянагдаж шинэчлэгдсэн. MNS 0097: 2010 стандарт нь хүнсний буудайг шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд ашигладаг бөгөөд чандлан мөрдөх учиртай байдаг.

ГУРАВ: Дамжлагын хуурай цэвэрлэгээг хийн үйлдвэрлэлийн процесст оруулан цэвэрлэгдсэн буудай чийгшүүлэгч машин руу орж технологийн дагуу тодорхой хувиар чийгшүүлэгддэг. Энэхүү чийгшүүлэгдсэн буудайг оптикийн тусламжтайгаар асар хурдан өнгөөр ялгах төхөөрөмжөөр ангилна. Эдгээр бүх дамжлагуудад дотоод хяналтын лаборатори цаг тухай бүрд хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

ДӨРӨВ: Бүрэн цэвэрлэгдсэн буудайг тээрмийн машин руу битүүмжлэгдсэн системээр зөөвөрлөж хамгийн эхний тээрэм буюу няцлах процесст оруулдаг. Дээрх бүх дамжлагуудад тээвэрлэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангасан  зориулалтын тоног төхөөрөмж бүхий битүүмжлэгдсэн системээр тээвэрлэдэг тул гаднын биет нэвтрэх боломжгүй юм. Гурилыг үйлдвэрлэхдээ дотоодын хүнсний үйлдвэрийн стандартуудаас гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын НАССР тогтолцоог баримтлан ажилладаг.

ТАВ: Гурилын савлагаан дээр БГ- 075, БГ-115 гэх мэт код бий. БГ нь буудайн гурил гэсэн үг. Арынх нь тоо тухайн гурилд агуулагдаж байгаа шим тэжээл, эслэгийн агууламжийг илтгэдэг. Хүмүүс цагаан гурилыг шим тэжээл багатай гэж буруу ойлгодог ч шим тэжээл, энергийн эх үүсвэр, илчлэг хэвээрээ байдаг. Цагаан гурил нь хүний хялбар шингэх нүүрс усны гол эх үүсвэр төдийгүй илчлэг, B-ийн төрлийн амин дэмүүдийг агуулдаг билээ.

Гурилын үйлдвэрийн танилцуулга үзэхийг хүсвэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 15:22

Тэгээд гурил идэх нь хоргүй юмуу хортой юм уу?

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-31 12:13
Reply to  Зочин

Юугы нь хлр байдаг юм хортой бол дэлхиид хүн байхгүй устсан байх байлгүй

Зочин
Зочин
2022-03-30 15:46
Reply to  Зочин

Сонголт таны гарт байна даа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-31 12:13
Reply to  Зочин

Идсээр л ирсэн иднэ чиг

Зочин
Зочин
2022-03-30 16:18

Тодорхой хэмжээнд хэрэглэх л хэрэгтэй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-31 12:14
Reply to  Зочин

Идэхгүй гээд юу идэхэвдээ монголчууд

Баасансүрэн
Баасансүрэн
2022-03-30 20:27

Чанартай сайхан гурилаар хангадаг тари�##�анчид болон гурил үйлдвэрлэгчиддээ т�##�архаж амьдардагдаа бид. Та бүхэнд амжилт эрүүл энхийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button