Нийгмийн

Ж.Батсуурь: 21 аймагт Ардчилал бөхөөгүй байна

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хоймор нутаг Хөвсгөл аймагт намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийснээр 21 аймгаа нар зөв тойрч дууслаа.

Ж.Батсуурь эв нэгдлийг эрхэмлэсэн хүчирхэг Ардчилсан намыг байгуулж, улмаар ялдаг, ялалтаа баталгаажуулдаг намын дарга болно гэдгээ илэрхийлж буй. Дарга төвтэй бус гишүүн төвтэй нам болгож, анхан болон дунд шатны намын байгууллагатай нягт холбоотой ажиллаж, Ардчилсан намаа хүчирхэг олонх болгохын тулд энэхүү сунгаанд нэрээ дэвшүүлснээ онцлоод намын даргын сонгуульд дэмжихийг нийт гишүүд, дэмжигчдээсээ хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button