ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи: Монголын төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой

Зам, Тээвэр Хөгжлийн сайд Лувсангийн Халтар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоуныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд төмөр зам, агаар, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Филип Мэлоун Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтад Британийн талаас хөрөнгө оруулахад бэлэн буйгаа илэрхийлж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.

Сайд Л.Халтар төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар Элчин сайдад танилцуулж, далайн тээврийн чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж, хоёр орны агаарын тээврийн хэлэлцээрийг нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг илэрхийлжээ.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 15:05

Сайхан мэдээ байна. Ер нь Англи улс Европын холбооноос гараад эдийн засгийн хамтын ажиллагаагаа Ази уруу чиглүүлнэ гэдгээ �##�ь хэдийн зарласан шүү дээ. Манай улс энэ бодлогод нь өртвөл азтай л юм болно доо.Бас Англи улс бусад улсаас газар түрээсэлж хөгжүүлэх дээрээ хамгийн туршлагатай улс.Манайхан Хонконгийг сайн мэдэж байгаа байх. Сүүлийн үед Монголд гаднын хөрөнгө оруул�##�т зогсонги байд�##�тай болсоныг бүгд мэдэж байгаа. Англитай манай улс төмөр зам болон бусад хэлбэрээр хамтарч ажиллав�##� бусад улсад ч сайн дохио болно. Монгол улс дааж давшгүй өрөнд баригдаж , өрөө төлж чадахгүй болж байна.Төр , засгийн удирдагчид нь зөвхөн өөрийгөө бодсон хулгайн сэтгэлгээгээр ажиллаж байна. Улс орноо бодсон макро түвшиний бодлого явуулах ямарч чадваргүй байна. Бас ямар ч хурд �##�га.Юу хийх , яахаа ч мэдэхгүй байна.Ийм үед том хөрөнгө оруул�##�т л аварна. Гэхдээ уул уурхайн бус иймэрхүү хөрөнгө оруул�##�тууд орж ирвэл амьдрах болно. Оросуудыг яах бол гэж цаг �##�дах хэрэггүй.Тэд Украйныг ялж чадаж болох ч Хятадуудад �##�ь хэдийн з�##�гиулсан. Бид Оросыг давж , холыг харах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button