СПОРТ

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн үргэлжлэл

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын нүүр царайг олон жил тахалж, бахдам амжилт гаргасан. Энэ жинг олон жил нуруундаа үүрсэн жүдоч яах аргагүй мөн. Олимпоос хүрэл, ДАШТ-алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн нь үүний илрэл. Үүн дээр Азийн аварга, Азийн наадам, IJF-ын цуврал тэмцээнүүдийн медаль нэмэгдэхээр М.Уранцэцэгийн амжилтын цуваа бүр ч урт хөвөрнө. Жиндээ тэр тасархай байсан. 

Жүдогоос зодог тайлж, холимог тулааны спортод хөл тавьсан түүний амжилтыг хэн үргэлжлүүлэх, Монголын жүдогийн 48 кг-ын амжилт М.Уранцэцэгээр тасрах эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Үүний хариултыг Анталиягийн Их дуулгын дэвжээнд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар өглөө.

Чансаа өндөр Их дуулгын дэвжээнд 48 кг-л Монголын хоёр жүдоч аваргын төлөө барилдсан нь яах аргагүй бахдам амжилт. Улмаар Г.Наранцэцэг түрүүлж, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.

Азийн наадамд түрүүлсэн анхны монгол самбоч Г.Наранцэцэг Их дуулгаас анхны түрүүгээ хүртсэнийг Олон улсын жүдо бөхийн холбоо онцлов.

Харин Б.Баасанхүү гурван Их дуулгаас дараалан медаль хүртэж, 48 кг-ын ирээдүй гэдгээ харууллаа. 

Шагналын тавцанд Монголын хоёр жүдоч зогсон, Их дуулгын дэвжээнд улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн Г.Наранцэцэг, Б.Баасанжав нар М.Уранцэцэгийн үргэлжлэл болох авьяастай, ур чадвартайгаа харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-04-02 17:50

Al n shine bgaa daa

Зочин
Зочин
2022-04-03 12:24

Бас нэгийгээ гадагш нь явуулчих бий дээ . Хоёулаа нэгийгээ хурцлаад хамт бэлтгэл хийвэл их сайн үр дүн гарна шүү

Холбоотой мэдээ

Back to top button