ДЭЛХИЙНИЙГЭМ

Герман: 90 удаа ковидын вакцин хийлгэсэн иргэнийг саатуулжээ

Германы нэгэн иргэн коронавирусийн вакцинжуулалтын гэрчилгээ зарж, орлого олох зорилгоор хэдэн сарын дотор бараг 90 удаа вакцин хийлгэжээ. Түүнийг цагдаа нар саатуулсан байна. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээллээ.

Үйл явдлыг тодруулбал, 60 настай Магдебургийн эрэгтэй Холбооны Саксон муж дахь вакцинжуулалтын төвүүдэд хэдэн сарын турш 90 хүртэл удаа ковидын эсрэг вакцин хийлгэсэн аж. Түүнийг Эйленбург хотын эмнэлэгт дараагийн ээлжит вакцинаа хийлгэх гэж хоёр өдөр ирснээр сэжиг төрүүлсэн тул баривчлан саатуулсан байна.

Цагдаа нар түүнээс хэд хэдэн вакцинжуулалтын гэрчилгээ хураан авчээ. Вакцин хийлгэх бүртээ шинэ бичиг баримттай ирдэг байсан учир түүнд бичиг баримт хуурамчаар үйлдсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байна. Олон удаа вакцин хийлгэсэн нь вакцинжуулалтыг эсэргүүцэгчдэд вакцины гэрчилгээгээ зарж борлуулсан байж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button