ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
Деми Мур өөрөөсөө 13 насаар дүү тогооч залуутай болзож эхэллээ

Деми Мур шинэ хайр дурлалын түүх эхлүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк дахь сүлжээ рестораны эзэн Швейцарь тогооч Дэниел Хамм Холливудын тачаангуй эмэгтэй жүжигчдийн нэг Деми Муртай болзож эхэлсэн аж. Деми Мур өдгөө 60 дөхөж байгаа ба түүний шинэ амраг нь түүнээс 13 насаар дүү юм байна.

Шинэ амраг нь зоогийн газрын бизнесээс гадна хоолны ном бичиж, хандив буяны ажилд идэвхтэй оролцдог нэгэн гэнэ. 2020 онд коронавирусийн цар тахлын үеэр түүний компани хоол хүнсний хомсдолд орсон хүмүүст хоол тарааж байсан ажээ.
Эх сурвалж: Dailymail
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.