ДЭЛХИЙНИЙГЭМ

Ким Жон Уны эмэгтэй дүү Өмнөд Солонгосыг цөмийн зэвсгээрээ “шантааж”-лав

Өмнөд Солонгос цэргийн мөргөлдөөнд орох дээрээ тулвал Пхеньян цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн БНАСАУ буюу Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү, Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн дэд дарга Ким Ё Жон мэдэгдлийг өчигдөр /2022.04.04/ хийлээ.

Өмнөд Солонгосын Батлан ​​Хамгаалахын сайд Со Ук Умард Солонгосоос урьдчилан сэргийлэх цохилт өгөх талаар ярьсан нь маш том алдаа хэмээн Ким Ё Жон тэмдэглэв.

Ким Ё Жон: “Хэрэв Өмнөд Солонгос цэргийн мөргөлдөөнд орвол манай цөмийн зэвсэгт хүчин үүргээ биелүүлэх нь гарцаагүй”.

Ким Жон Ун удирдагчийн төрсөн дүү тэрбээр удаа дараа өдөөн хатгалга явуулах, эсхүл Солонгос хоорондын харилцааг хурцатгах нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг Өмнөдийнхний эрх баригчдад анхааруулсан билээ.

Түүний эл анхааруулгыг Өмнөдийнхөн “шантааж” хэмээн дүгнэсэн. Үүний хариуд Өмнөд Солонгосын Засгийн газар Умардынхны эрх баригчдад хандан бүс нутагт хурцадмал байдлыг хурцатгахгүй байхыг мөн уриаллаа.

Эх сурвалж: Regnum

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button