Нийгмийн

П.Чулуунбаатар: Найман жил цалингүй ажиллалаа, урам хугарч байна

Монголын чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагч нарын нэг нь П.Чулуунбаатар. Өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчидтай түлхүү ажилладаг тэрбээр ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, Э.Даваачимэг нарын олон шилдгийн анхны багш нь. Токиогиоос Парисын олимпын мөчлөгт ажиллах чөлөөт бөхийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад П.Чулуунбаатар оролцжээ. Шавь нараа амжилтад хүргэх, чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөн, найман жил цалингүй ажиллаж байгаа тэрбээр цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ.

П.Чулуунбаатар “Шигшээ багийн сонгон шалгаруулт дууссан. Миний хувьд би шалгалт өгөхдөө үнэнээ хэлсэн. Би компютер сайн мэдэхгүй. Насаараа дэвжээнд хүүхдүүдтэй ажилласан. 2007 оноос 2018 оны хооронд өсвөр үеийн багш нартайгаа өсвөрийн ази аваргад хамт зүтгэсэн. 2008 оноос 2014 он хүртэл олимп, дэлхий аварга Сейтив тэмцээн бас.

Өсвөр үеийн хүүхдүүд, одоо нэгэн үе барилдаад байгаа дэлхийн медальнуудтай хамт явж бөх замналыг бага ч гэсэн тус болсон гэж бодож байна. Миний хувьд энэ хугацаанд зардал мөнгө маш олон бөхөд хайртай олон хүнээс замын зардал дээр тусласан. Энэ хүмүүсийг бас дурсах хэрэгтэй. Хүн өөрөөгөө голдгүй юм байна миний хуьд сүүлийн 2014 хойш цалингүй 8 жил ажилсан байна.

Шавь нар сүүлийн 2018 он өсвөр үе залуучууд насанд хүрэгчид гурван насны ангилалд тодорхой амжилт үзүүлсэн дэлгэргүй бичье.

Өсвөр үе алт, залуучууд 2 алт 1 мөнгө 1 хүрэл, насан хүрэгчид 2 хүрэл шагналт байр. Одоо азийн аварга өсвөр үе :1 мөнгөн авч шавь маань залуучуудын олимийн эрх авсан

 Залуучуудын азийн аваргаас 1 мөнгө 1 хүрэл, өсвөрийн дэлхийн аваргад шагналт байр.

Одоо Залуучуудын дэлхий аваргаас 1 хүрэл медаль, залуучуудын олимпод IV байрт шалгарсан.

Насанд хүрэгчидийн дэлхийн аваргад 3 байр хүрэл, энэ унаган шавь авсан

2018 он их ургац арвин байсан. 2019 он залуучууд 2 алт 1 хүрэл. насанд хүрэгчид хоёр хүрэл шагналт байр. Залуучуудын дэлхийн аваргаас 1 мөнгө. U23 насны дэлхийн аваргаас нэг хүрэл, хоёр насны ангилалд тодорхой амжилт үзүүлсэн байна.

2020 онд насанд хүрэгчид хоёр алт 1 мөнгө 1 хүрэл. Залуучууд 1 алт 1 хүрэл ингээд цар тахал 2021 он залуучуудын дэлхийн аварга 1 мөнгө. 2021 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад 1 хүрэл.

Ийм амжилт үзүүлсэн байна, шавь нар минь. Багш хүний хувьд онцлох юм гэвэл эгч дүү 2 шавь маань дэлхийн залуучуудын аваргаас 2018 он 2021 онд медаль авсан мөн шавь нар гурван жил дараалан дэлхийн залуучуудын аварга болж, миний шавь нар түүхэн амжилт бүтээсэн гэж багш хувьд итгэлтэй бичлээ. Цаг хугацаа хурдан юм аа нэг мэдэхэд 8 жил өнгөрсөн бас цалингүй ажиллалаа. Үнэхээр одоо би үнэхээр ядарч урам маань хугарч байна даа. цалингүй ажилахдаа харамсаж байсан өдөр бол байхгүй. Гэхдээ миний хуьд урам маань алга болсон байна. Би зүгээр л ажлаа хийгээд чимээгүй хөдөлмөрлөөд явж байгаа. Монгол Улсын нэг иргэн бөхөд хайртай хүмүүс зөвөөр ойлгоорой би өөрийнхөө талаар бичих сонирхол байхгүй байлаа.

Жич :Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас миний 2 унаган шавь маань 2018, 2021 он дэлхийн медальтан болсон. Энэ медаль авахуулахад үндэс багш нар энэ том амжилт гарахад их нөлөөлсөн шүү маш их баярладаг шүү. Цалингүй явж байх хугацаандаа хэзээ ч харамсаж үзээгүй шүү. Яагаад гэвэл энэ шавь нараараа маш бахархаж явдаг шүү. Би шигшээ багт орох гэж энэ болгоныг бичээгүй шүү. Намайг мэдэх нэг нь мэднэ, мэдэхгүй нэг нь мэдэж аваг гэж бодсон юм аа. Нэг юм мартсан байна.

Монголын эмэгтэй чөлөөтийн бөхийн тамирчдаас дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалийг миний шавь Эрхэмбаярын Даваачимэг 2012 онд эх орондоо авсан бөлгөө. Мөн миний анхны шавь Түмэнбилэгийн Түвшинтулга 2014 он оюутны дэлхийн аваргаас алтан мадель хүртсэн бөлгөө” гэлээ.

“Eguur.mn” сайт П.Чулуунбаатарыг 2019 онд онцлон, ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Шавь нарынхаа төлөө зургаан жил цалингүй ажиллаж байгаа дасгалжуулагч нийтлэл бичиж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-06 08:59

Сэтгэлтэй хүмүүсээ ингэж цөхрүүлж байдаг

Зочин
Зочин
2022-04-06 09:00
Reply to  Зочин

Гайх�##�тай багш шүү

Холбоотой мэдээ

Back to top button