ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Кортни Кардашьян, Трэвис Баркер нар “Грэмми”-гийн дараа Лас Вегаст хуримаа хийв үү

Дөрөвдүгээр сарын 3-нд болсон “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолын дараа Кортни Кардашьян, Трэвис Баркер нар Лас Вегаст хуримаа хийжээ. Шар хэвлэлд бичсэнээр, хос хоёр дөрөвдүгээр сарын 4-ний шөнийн 01:30 цагт сүмд очсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, одод хуримийн гэрч болсон хүмүүсийг гэрэл зураг зураг авахыг зөвшөөрөөгүй аж. Харин өөрсдийн гэрэл зурагчин, хамгаалалтынхныг дагуулан ирсэн байна. Тэдний хуримын гэрчээр алдарт Элвис Преслигийн ихэр гэгдэг иргэн тэднийг эхнэр, нөхөр болсныг Бурхны өмнө зарлажээ.

Иймэрхүү хурим Лас Вегасын хувьд тийм ч ховор үзэгдэл биш гэгддэг. Алдарт хос хоёр нууц хурим хийхийнхээ хажуугаар өөр хэд хэдэн “нууцлаг” арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөсөн гэж эх сурвалж мэдээлжээ.  

Кортни Кардашьян и Трэвис Баркер

Кортни, Трэвис нар сүй тавихаасаа өмнө есөн сарын турш үерхсэний эцэст 2021 оны аравдугаар сард сүй тавьсан гэгддэг.

Одод өөрсдөө эл мэдээллийн үнэн зөв эсэхэд хараахан тайлбар хийгээгүй, мөн хурим хийснээ ч баталгаажуулаагүй байна. Хэрэв үэнэхээр эх сурвалж үнэн, зөв мэдээлсэн бол энэ жил 42 настай Кортни Кардашьяны хувьд энэ удаагийн гэрлэлт анхных нь. Учир нь, Кортнигийн гурван хүүхдийнх нь эцэг Скотт Дисиктэй албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан юм.

Харин өдгөө 46 настай Трэвисийн хувьд гэрлэсэн нь үнэн бол гурав дахь гэрлэлт нь. Түүний анхны эхнэр нь Мелисса Кеннеди ба тэд 2002 онд салах өргөдлөө өгөхөөс өмнө ердөө есхөн сар хамт амьдарсан.

2004 онд Шанна Моаклертай гэрлэсэн нь түүний хоёр дахь гэрлэлт. Гэсэн ч, тэд  хоёр жилийн дараа салцгаасан. Хоёр ч удаа гэрлэсэн Трэвис 18 настай хүү Лэндон, 16 настай охин Алабама гэсэн хоёр хүүхэдтэй.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
059
059
2022-04-06 13:01

zaluusaa demjiye geed gargasan bj bgaa tsarai ni ene...yachikhsan khanadaggui ulunguud ve...

Холбоотой мэдээ

Back to top button