СПОРТ

Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны тэргүүн болохын төлөө өрсөлдөх үү

Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе” нөгөөдөр буюу бямба гаригт болно. Эл “Их эе”-ээр МҮБХ шинэ удирдлагаа сонгоно. Одоогийн тэргүүн, улсын заан Ц.Магалжав дахин сонгогдох, үргэлжлүүлэн удирдах магадлал өндөр. Тэрбээр 2021 оны тавдугаар сард МҮБХ-ны тэргүүн болсон. Үүнээс өмнө Ц.Магалжав холбооныхоо дэд тэргүүнээр ажиллаж байв.

Ц.МАГАЛЖАВААС ӨӨР СОНГОЛТГҮЙ "ИХ ЭЕ"

Өнгөрсөн хугацаанд түүнийг сайн ажилласан гэж үнэлэх хүн олон. Ялангуяа, буруу л шийдвэр гаргаж, жаахан халти гишгэвэл задарч мэдэх тийм эмзэг эв эетэй үндэсний бөхчүүдийг тэр сайн зангидсан. Ц.Магалжавыг тэргүүн болохоос өмнө Монголын үндэсний бөхийн нөхцөл байдал байсныг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн байна. Хоёр холбоотой, хоёр тэргүүнтэй байсан цаг саяхан. Харин Л.Чинбат тэргүүнтэй холбоо буулт хийн, учраа ололцсон нь өнөөгийн нэгдмэл байдлыг бий болгосон. Энэ эмзэг эв эеийг Ц.Магалжав сайн зангидсан. Ямар ч байсан хооронд нь дахиад талцуулсангүй, бутаргасангүй.

Өмнөх Их эеээр МҮБХ-ны тэргүүнд зургаан хүн нэр дэвшсэн. Улмаар Г.Өсөхбаяр, О.Балжинням, С.Мөнхбат аварга нар нэрээ татсанаас улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдсөн юм. Энэ удаа үнэндээ түүнтэй эн тэнцүү өрсөлдөх, ялчих болов уу гэсэн нэр дэвшигч алга. Ц.Магалжав өөрөө дахин нэр дэвших хүсэлтэй яваа гэнэ. Дахин сонгогдох магадлал өндөр, түүнээс өөр сонголт бараг алга.

МҮБХ-ноос ИХ ЭЕД ОРОЛЦОН, СОНГОГДОХ ЭРХЭЭ ЭДЛЭХ ХҮСЭЛТ А.СҮБАТАД ХҮРГҮҮЛСЭН

МҮБХ-ны тэргүүн болох хүсэл олон жил тээж яваа хүмүүсийн нэг нь дархан аварга А.Сүхбат. Үндэсний бөхийнхөн хоёр хуваагдахад гол нөлөөлсөн, бутаргасан хүмүүсийн нэг нь ч тэр мөн. Өмнөх сонгуульд “Увсын” гэж тодотгож болох, нөгөө фракцын төлөөлөл нэр дэвшээгүй. Заалнаас С.Мөнхбат аваргын нэрийг дэвшүүлснийг эс тооцвол шүү дээ. Энэ удаа А.Сүхбат аварга нэр дэвших магадлал өндөр.

Ц.Магалжавыг МҮБХ-ны тэргүүн болсноос хойш тэр зүгээр суугаагүй. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл УБЕГ-т гаргасан юм.

Мэдээж сонгох, сонгогдох эрх аваргад төдийгүй бүх хүнд бий. Гол нь МҮБХ-г зангидаж, эв эетэй байлгаж чадах эсэх өөрөө чухал. Өмнөх талцал, хорслоо урьтал болгоод явбал үндэсний бөхийн спорт, бөхчүүд дахиад хоёр хуваагдах нь лав. Яг энэ өнцгөөс нь харвал А.Сүхбат аварга МҮБХ-ны тэргүүнд тохирох эсэхэд бөхчүүд эргэлзэж байгаа гэнэ.

Зургийн тодорхойлолт алга байна.

МҮБХ-ноос Их эед оролцон, сонгогдох эрхээ эдлэхийг А.Сүхбат аваргад хүсэж, албан ёсоор өчигдөр урьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-07 08:19

Сүхбат аварга сонгогдвол АН нам шиг Эрдэнэ шиг болох биз

Зочин
Зочин
2022-04-07 09:38

Хөгжлийн банкны асууд�##� гэр бүлийн асуудлаа шийдчихээд түмний асууд�##� руу орсон нь дээр байхоо гэрээ засаад гэдэг шиг

Зочин
Зочин
2022-04-07 09:57

Сүхбат аварга сонгогдож удирдсан нь дээрээ

Hurel
Hurel
2022-04-07 15:38

Ene banzaliig hench demjihgui

Холбоотой мэдээ

Back to top button