ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Австралийн ток-шоугаар BTS-ийн Ким Тэхёныг доромжлов

Өмнөд Солонгос нэгэн шуугиан дэгдээд байна. Австралийн ток-шоугаар “BTS” хамтлагтай холбоотой зохисгүй хошигнол гарсан байна.

Өмнөд Солонгос нэгэн шуугиан дэгдээд байна. Австралийн ток-шоугаар “BTS” хамтлагтай холбоотой зохисгүй хошигнол гарсан байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 4-нд Австралийн “The Project” ток-шоу нэвтрүүлэг “Твиттер” хуудсандаа “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолын видео бичлэгийн хэсгээс нийтлэжээ. Ингэхдээ “BTS” хамтлагийн гишүүн V буюу Ким Тэхён өөр уран бүтээлчийн тоглолтыг үзэж шагширч, гараа аман дээрээ байрлуулахад нь компьютер график ашиглан “SARS-CoV-2” коронавирусийн молекулуудыг дуучны царайнд нэмсэн байна.

Австраличуудын энэ үйлдэл нь Ази хүмүүсийг коронавирусийн халдварын эх үүсвэр гэж үздэг барууны арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн нэг илрэл яах аргагүй мөн. Тиймдээ ч, ток-шоуныхны ийм бусармаг үйлдлийг сошиалаар шүүмжилж эхэлсэн байна.

Олон нийтийн зүгээс нэлээдгүй шүүмжлэлд өртсөн тул төслийнхөн тус бичлэгээ ямар ч тайлбаргүйгээр устгажээ. Харин хамтлагийн шүтэн бишрэгчдийн зүгээс арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан эвлүүлэг санаатай хийсэн үйлдэлдээ “BTS” хамтлагаас, Ким Тэхёноос албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж эхэллээ.

K-pop fans slam The Project for joke about BTS having Covid at the Grammys  | Daily Mail Online

Эл үйлдэл нь Австралийн хэвлэл мэдээллийнхний хувьд анхны тохиолдол биш юм. Австралийн хэвлэл мэдээллийнхэн Өмнөд Солонгосын эсрэг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлээр хандсаар ирсэн.

Үүнтэй төстэй өөр нэг жишээ дурдахад, 2019 онд “BTS” хамтлаг “20 to One” шоугаар “Дэлхийн хамгийн агуу галзуурал” жагсаалтад орох үед Британи-Ирландын хошин шогийн жүжигчин, хөтлөгч Жимми Карр хамтлагийн талаар ярихдаа “Би хэзээ ч ийм хамтлаг байдаг гэдгийг сонсож байгаагүй” хэмээн бүдүүлгээр хошигнож “Хэрвээ Ким Жон Ун эрэгтэй хүнийг сонирхдог байсан бол Солонгосын дайн дуусах ч байсан байж магад” хэмээн Өмнөд Солонгосын К-Поп эрэгтэй оддыг даапаалж, “доош нь хийж” байсан удаатай.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-07 17:36

Ингэх нь буруу

Холбоотой мэдээ

Back to top button