ДЭЛХИЙНИЙГЭМ

Борис Жонсон В.Зеленскийтэй уулзахаар Киевт хүрэлцэн ирлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар Киев хотноо хүрэлцэн ирсэн байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн туслах Андрей Сибиха “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Борис Жонсоны Киевт хийх албан ёсны айлчлал дөнгөж сая Ерөнхийлөгч В.Зеленскийтэй биечлэн уулзсанаар эхэллээ” хэмээн Андрей Сибиха нийтлээд, хоёр удирдагчийн гэрэл зургийг хавсаргасан байна.

Борис Жонсон В.Зеленскийтэй Украинд нэмэлт санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэх талаар ярилцсан байна. Айлчлалын талаар өмнө нь зарлаагүй байсан нь бас олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Андрей Сибиха Их Британийг Украины батлан ​​​​хамгаалах салбарыг дэмжиж буй тэргүүлэгч орон гэж онцлов.

“Хоёр орны удирдагчид Украинд үзүүлэх урт хугацааны дэмжлэгийн талаар ярилцаж, Их Британи санхүүгийн болон цэргийн тусламжийн шинэ багцыг В.Зеленскийд танилцууллаа” хэмээн Борис Жонсоны ажлын албанаас мэдээлсэн хэмээн “Рёйтерз” агентлаг мэдээлэв.

Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Борис Жонсон “Украины ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэхийн тулд” В.Зеленскийтэй биечлэн уулзахаар ирсэн гэж тайлбарлав.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-10 12:08

Зоригтой юм аа БАЯР ХҮРГЭЕ

Зочин
Зочин
2022-04-10 12:15

30000 шил Шотланд виски өгсөн

Зочин
Зочин
2022-04-10 12:27

Uhsen ed nar niileed ah nariig barahuu nowsnuud dain deer n menge ugaaj bga shuu de bayden bolon ed nar bol hamguin hogiin humuus shuu de zelenskiid zewseg egeed bn gedeg zewsegiim naimaa hiij bga.ym tudlamjiin mengenees n husaad l.egj bga ted manai zagwar l biz menge hiiduuleh n

Зочин
Зочин
2022-04-10 13:11

Шар шаваг толгойт жонсон ногоон нүдэн зеленский хоёр яаж ч хор найруулж нэгнээ дэмжиж тус�##�аад ч орос улсыг хэзээ ч дийлэхгүй. Яг үнэндээ натогийн бүх 30 оронтой орос ганцаараа байлдаж байна. Оросыг яагаад ч дийлэхгүй л байна шүү дээ. Одоо бууж өгсөн дээрдээ. Орос улс ялна ура!!!!

Зочин
Зочин
2022-04-10 13:13

Орочин үеийн хэт үндэсэрхэг үзлийн эсрэг орос улс ганцаараа тэмцэж байна. Ялаасай даа.

Сүрэн
Сүрэн
2022-04-10 14:32
Reply to  Зочин

Орос ялна аа

Зочин
Зочин
2022-04-11 11:31

ЗЭВСГЭЭР ТУСАЛЖ ДАЙНЫГ УЛАМ ӨДӨӨЖ УКРАЙНЫ ОЛОН АРД ИРГЭДИЙГ СҮЙРҮҮЛЭХ НЬ ДЭ. ЗЭЭЛИЙН ӨРӨНД ОРУУЛНА БАС.

Холбоотой мэдээ

Back to top button