ДЭЛХИЙНИЙГЭМ

Украин ОХУ-тай худалдааны харилцаагаа албан ёсоор таслалаа

Украин ОХУ-тай худалдааны харилцаагаа зогсоохоо хуулийн дагуу баталгаажууллаа. Яг үнэндээ хоёр улсын худалдаа хоёрдугаар сарын 24-нд мөргөлдөөн эхэлснээр зогссон хэмээн “Интерфакс” агентлаг Украины Эдийн Засгийн сайд Юлия Свириденкогийн мэдэгдлийг эш татан мэдээллээ.

Худалдааг зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 9-нд албан ёсоор гаргасан юм. Юлия Свириденкогийн хэлснээр, энэ нь ОХУ-ын гадаад валютын орлогыг жил бүр хамгийн багадаа зургаан тэрбум ам.доллароор блоклохоор болсон байна.

Юлия Свириденко:Маш чухал шийдвэр гарлаа. ОХУ-тай хийсэн худалдааны харилцааг бодитоор зогсоосны хууль ёсны баталгаа бол хоёрдугаар сарын 24-нд болсон үйл явдлын хариу боллоо”.

Өнгөрсөн оны сүүлчээр Украины Сайд нарын танхим ОХУ-ын бараа бүтээгдэхүүнд тавьсан тусгай хязгаарлалтыг 2022 оныг дуустал сунгасан. Хожим нь, ОХУ зохих хууль тогтоомжийг нэвтрүүлсний хариуд тус улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригийг сунгасан хэмээн Украины тал мэдээлсэн юм.

Эх сурвалж: KP News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button