ДЭЛХИЙНИЙГЭМ

Австралийн “ТМК Энержи” компани Нарийн Сухайтын нөөцийг хангана

Австралийн “Stockhead” вэб хуудсанд “Гурвантэс XXXV” төслийн талаарх мэдээлэл нийтлэгджээ.

“ТМК Энержи” компани Монгол Улсын Өмнөговийн сав газар болох “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын төслийн хүрээнд нэгдүгээр цооног дахь нүүрсний дээд давхарга /44 м/-ыг гатлах явц амжилттай болжээ. Нүүрс нь 406-461 м-ийн гүнд байгаа юм.

36 дээжийн урьдчилсан дүнгээс харахад, нүүрсний давхаргын цоорхойн систем сайн хөгжсөн байгаа нь нэвчих чадварын эерэг үзүүлэлт 7.5-12.5 м3/т, хийн ханалт нь өндөр байгаа аж.

Тус худаг одоогоор 480 м-ийн гүнд байгаа ба нүүрсний ашигтай зузааныг баталгаажуулах, өрөмдлөгийн мөрийг турших интервалыг тодорхойлох зорилгоор цооногийн геофизик /каротаж/-ийн ажлыг түр зогсоосон байна. “TMK Энержи” компани ойрын 3-4 сарын хугацаанд бие биенээсээ 3.5 км-ийн зайд орших дахин гурван цооног өрөмдөж туршихаар төлөвлөж байгаа аж.

Бие даан баталгаажсан 5.96 их наяд шоо фут бүхий нүүрсний нөөцийн тодорхой хэсгийг 2022 оны хоёрдугаар хагаст Нарийн Сухайтын талбайн нөөц болгон хувиргах боломжийг олгоно гэдэгт найдаж байгаагаа тус компани онцоллоо.

Төслийн оролцогч “Talon Energy” компани өрөмдлөгийг 2021 оны хоёрдугаар сард эхлүүлсэн ба 4,65 сая ам.долларын хоёр үе шаттай гэрээний дагуу санхүүжүүлж байгаа юм. Дөрвөн цооног өрөмдөж, турших хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 1.5 сая ам.долларын санхүүжилт олгосон. Хэрэв цаашид Талон компани төслийг үргэлжлүүлсэн тохиолдолд энэ оны сүүлээр хийх туршилтын худгийн хөтөлбөрт зориулж хоёр дахь шатны санхүүжилт буюу 3,15 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.

“Talon Energy” компани бол Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бөгөөд “Гурвантэс” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийхээр төлөвлөсөн ба эл төсөлдөө мөн “Тэлмэн ресурс” компанитай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Stockhead

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-13 08:15

Wow

Холбоотой мэдээ

Back to top button