ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Жонни Депп, Эмбер Херд нар шүүх хурал дээр уулзлаа

Холливудын алдарт жүжигчин Жонни Депп түүний эхнэр Эмбер Херд нар Виржиния мужийн дүүргийн шүүхийн үүдэнд папараццичдын дуранд өртжээ.

Жонни Депп салсан эхнэр Эмбер Хердийнхээ эсрэг 50 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. Эмберийг өөрийнх нь нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандсан байсан юм.

Джонни Депп

Эмбер Херд Жонни Деппийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа өгүүлсэн нийтлэлийг “Вашингтон Пост” сонинд гарсантай нь холбоотой нэхэмжлэл юм. Эмбер Хердийн нийтлүүлсэн тэрхүү дуулиан дагуулсан нийтлэлийн улмаас жүжигчин Жонни Депптэй олон кино студи хамтран ажиллахаас татгалзаж эхэлсэн. Тодруулбал, “Гайхалтай амьтад: Дамблдорын нууц”, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зургаа дахь цувралын хэсэгт түүнийг тоглуулахаас татгалзсан аж.

Эмбер Херд

Жонни Деппийн шүтэн бишрэгчид Эмбер Хердийг шүүмжилж, бүр түүний оролцон тоглосон “Аквамэн” киноноос Эмберийг хасуулахыг шаардсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Жонни Деппийн шүтэн бишрэгчид түүнийг дэмжихээр шүүхийн байрны гадна талбайд цугларсан байна. Тэд “Жоннигийн талд шударга ёс” гэсэн зурагт хуудас барин жагссан байна.

Поклонники ждут Джонни Деппа у здания суда

Үүнээс өмнө нь, Жонни Депп “The Sun” сэтгүүлийн эсрэг мөн өөрийг нь гүтгэсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад ялагдаж байсан удаатай. Тэр үед Эмбер Хердийн мэдээллээр хэвлэлүүд Жонни Деппийг “эхнэрээ зоддог эр” хэмээн шүүмжилж байсан. Харин энэ удаад Жонни Депп шүүхэд ялах бүрэн боломжтой гэгдэж байгаа юм. Шүүх хурал зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд Эмбер Хердтэй холбоотой байсан Илон Маск, Жеймс Франко зэрэг алдарт гэрчүүдийг шүүх хуралд татан оролцуулах аж.

Эмбер Херд шүүх хурал дуусах хүртэл сошиалаар гарч олны өмнө ил гарахгүй гэсэн шийдсэн гэгдэгж байгаа юм. Харин хэдхэн хоногийн өмнө тэрбээр “Интаграм” хуудсандаа “Жонни Деппийг үргэлж хайрлаж байсан” гэсэн зурвас нийтэлжээ. Эмбер Херд өмнө нь нөхөр Деппийг амыг нь таглаж, жүжигчнийх нь карьерыг унагахын тулд олон жил гүтгэх кампанит ажил явуулж, 100 сая ам.долларын нэхэмжлэлтэй гомдол гаргаж байсан юм.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button