Нийгмийн

Өнгөрсөн сарын инфляц 14.4 хувьд хүрчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 4 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Инфляц 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь
орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button