УЛС ТӨР

С.Бямбацогт: Татвар хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт эдийн засагт онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан тодорхой зардал, татваруудыг хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэллээ.

Тэрбээр ард иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ нөхцөл байдлаа өшөө хүндрүүлэхгүй байх үүндээс түр хугацаанд;

Нэгдүгээрт, НӨАТ-ыг 50% бууруулах, эсхүл НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгож нэмэгдүүлэх

Хоёрдугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5% болгож бууруулах.

Гуравдугаарт, Хүн амын орлогын албан татварыг 5% болгож багасгах

Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаагаар буюу нэг жил бууруулах зайлшгүй шаардлагатай. Ийм байдлаар иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, аж ахуйн нэгжүүдээ алагчлалгүй дэмжих асуудлыг Төсвийн тодотголд оруулж шийдэх зайлшгүй хэрэгтэй байна.

Мөн төсвийн орлогын дутагдлаас төрд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, урьдчилж борлуулах, ЗГ-ын бонд гаргах нь ниргэсэн хойно нь хашгирахаас сэргийлэх эдийн засгийн дархлаажуулалт болно гэж мэдэгдсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-14 19:42

Улс нэгдсэн нэг бодлоготой байх ёстой.амныхаа зоргоор ч�##�чдагаа болиоч гишүүдээ.

Зочин
Зочин
2022-04-14 21:02

герман т�##�х чинь юу гээд байна аа

Kca
Kca
2022-04-15 00:04

Б�##�айтаж эхэллээ. Наадахаа түргэн түдгэлзүүл.

Иргэн
Иргэн
2022-04-15 10:44

Маш зөв ярьсан байна. Ард түмний амьдр�##� үнэхээи хүнд байна. Засаг худлаа попрохоос өөр юу ч хийж чадахгүй цаг хожиж байна. Тэвчээр �##�дарлаа. Тэсэхэд бэрх тэсрэхэд бэлэн болж байна шүү

Зочин
Зочин
2022-04-15 12:12

Татвар хөнгөлөх бодлого үнэхээр чух�##�. Синга, Хятад гэх мэт томоохон азийн орнууд бас авч хэрэгжүүлж ирсэн байдаг

Зочин
Зочин
2022-04-15 12:44

Demjij bn

Холбоотой мэдээ

Back to top button