Нийгмийн

“ХНХ-ын сайдын “Тэрбум мод” багцаас трактор, нүх ухагч өгнө” хэмээн ярьж, данс руу мөнгө авч залилжээ

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үндэсний хэмжээнд хэрэгжих уг хөтөлбөрийг төрийн болон төсөвт байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж буй.

Гэвч, тэрбум модны нэрийг барьж, хууль бус үйлдэл хийх, иргэдийг залилан мөнгө авах тохиолдлууд гарах болжээ.

Тухайлбал, иргэд рүү “Ерөнхийлөгчийн тэрбум модны төслийн хүрээнд хороодуудад модны суулгац, үрсэлгээ тараана. Иргэний үнэмлэхээ канондаад  65 мянган төгрөг дансанд хийгээд хүрээд ир хэмээн, дансны дугаар өгч ярьсан”  тохиолдол гарсан байна. 

Мөн дөрөвдүгээр сарын 14-нд модны аж ахуй эрхэлдэг агрономич эмэгтэй рүү “ХНХ-ын сайдын багцаас танайд модны тоног төхөөрөмж, пад трактор, нүх ухагч өгөхөөр боллоо. Би хяналт шалгалтын хэлтсийн дарга байна. Сайд танайд хүргэж, хүлээлгэж өг гэсэн. Унааныхаа мөнгийг хийчих” хэмээн ярьжээ. Агрономич өмнө уг хөтөлбөрийн хүрээнд  ажлаа танилцуулж, уулзалт хийсэн учраас итгэж мөнгө шилжүүлсэн ч, удалгүй залилуулснаа мэджээ. 

Сайдын багцыг хүргэнэ гэж мөнгө залилсан иргэн яг ийм байдлаар хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн нь ил болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button