ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Японы ГХ-ийн сайд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Монгол Улсад айлчилна

Украины нөхцөл байдлын талаар Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса урт хугацааны амралтын өдрүүд тохиож буйг далимдуулан хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн орнууд болох Казахстан, Узбекистан зэрэг орнуудад албан ёсны айлчлал хийхийг төлөвлөжээ. Сайд айлчлалаараа төрийн өндөр албан албан тушаалтнуудтай уулзаж, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Гадаад хэргийн сайд Хаяаши энэ сарын сүүлээр эхлэх Японы “Golden week” буюу “Алтан долоо хоног”-ийн баярын амралтын үеэр ийнхүү айлчлахаар төлөвлөсний дотор  Казахстан, Узбекистанаас гадна Монгол Улсад айлчлахаар зохицуулалт хийж эхэлсэн талаар Засгийн газрын албаны хүмүүс мэдээллээ.

Казахстан, Узбекистан зэрэг улс нь хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан гэсэн утгаараа ОХУ-тай нягт харилцаатай хэвээр байгаа учир энэ удаад ч Украины нөхцөл байдалд Оросын явуулж буй цэргийн түрэмгийллийг энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Тиймээс, сайд Хаяаши хоёр орны төрийн албан хаагчидтай уулзаж, Украины байдлыг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.

Сайд Хаяаши мэдэгдэхдээ, “Олон улсын сүүлийн үеийн нөхцөл байдлын үүднээс бид олон улсын чөлөөт, нээлттэй дэг журмыг хамтдаа бий болгохын тулд Төв Азийн улс орнуудтай түншийн хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээв.

Хаяаши Ёшимаса сайд Умард Солонгостой найрсаг харилцаатай байдаг Монгол Улсыг хүн хулгайлах гэмт хэрэг, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг уриалахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-18 14:56

ЯПОН АГАА МАНАЙД ИРЖ ЯАХ ГЭЖЭЭГААН СУШИ ЮМ УУ? ЦАГААН БУДАА ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЭСВЭЛ ТА НАР БИДЭНТЭЙ НЭГДЭЭДЭХ ОРОСЫГ АЛААД АРЬСАНД НЬ БООЧИХООД АМАР САЙХАНДАА ЖАРГАЯАА ГЭЖ ЯТГАХ ГЭЖ ИРЖ БАЙНА УУ? ОЛОН МОНГОЛЧУУД ЯПОН АГААД САЛААВЧ ӨГӨХ БАЙХ ГЭЖ ЭМЭЭЖ БАЙНАА

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x