ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Зеленский: Оросын зэвсэгт хүчин Донбасс руу илүү болгоомжтой довтолж эхэллээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдэл хийлээ. Энэ удаад тэрбээр Оросын зэвсэгт хүчин “Донбассын төлөөх тулалдааныг эхлүүллээ” гэж мэдэгдлээ. Одоо Донбасст Оросын армийн томоохон хүчнүүд байрлаж байгаа ба тэд “довтолгоонд бэлтгэж байна” гэдгийг нэмж онцлов.

Донбассыг хамгаалах тусгай ажиллагааны бүсэд их хэмжээний их бууны бэлтгэл хийж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Мөн сошиал сүлжээгээр Украины хэд хэдэн хотод хүчтэй дэлбэрэлтүүд болсныг хэвлэлүүд мэдээлсэн.

В.Зеленский:Оросын цэргүүд удаан хугацаанд бэлтгэж байсан Донбассын төлөөх тулалдаанаа эхлүүллээ. Гэвч, бид өөрсдийгөө хамгаалах болно. Бид тэдэнтэй тулалдах болно. Бид Украиныхаа юуг ч тэдэнд өгөхгүй. Бас бидэнд бусдын юу ч хэрэггүй”.

Оросын цэргүүд өмнөхөөсөө илүү болгоомжтой довтолж байгаа гэдгийг онцлоод, тэд Украины Зэвсэгт хүчний хамгаалалтын сул талыг хайж байгааг сануулав. Мөн хэзээ нэгэн цагт Украины алдсан бүх газар нутгаа буцааж өгөхийг уриаллаа.

Донбассын хотуудад амь насаараа дэнчин тавьж буй Украины Зэвсэгт Хүчнийхэнд бүгдэнд нь талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 10:12

Энэ ганцаараа үлдэх гээд байгаамуу хаашаа юм.

Зочин
Зочин
2022-04-19 12:18

энэ л�##�рын нацистыг устгачмаар юм даа

украйна
украйна
2022-04-19 12:56

оросууд хөөрхий өвдөг нь чичрээд мөлхөж орж байн�##�ээ аргагүй

Уншигч
Уншигч
2022-04-21 14:32

Энэ дайн хэнд хэрэгтэй вэ? Юуны төлөө Орос цэргүүд амь насаа золигт гаргана вэ? Харамс�##�тай юм хайран амьз�##�уу нас, ядуу ард түмнийг ийм зорилгод ашиглах Путины багийнханд ашигтай л даа

Холбоотой мэдээ

Back to top button