ДЭЛХИЙНИЙГЭМ

Yomiuri Shimbun: Японд хуучин автомашины үнэ сүүлийн хоёр жилд анх удаа буурлаа

Японд сүүлийн хоёр жилд анх удаа хуучин автомашины үнэ буурчээ. Энэ нь Оросын эсрэг авч буй хориг, Орос руу хийх экспортын хэмжээ буурсантай холбоотой аж. Энэ талаар өдөр тутмын “Ёмиүри Шинбүн” /Yomiuri Shimbun/ сонин мэдээллээ.

Сонины мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сард үзүүлэлт дээд цэгтээ хүрч, 1,06 сая иен буюу 7.9 мянган ам.долларт хүрсэн байна. Шалтгаан нь дэлхийн хэмжээнд хагас дамжуулагчийн хомсдол үүсэж, үйлдвэрлэлийн гарцыг танасантай холбоотойгоор шинэ автомашины нийлүүлэлт тасалдсан аж. Гуравдугаар сард хуучин автомашины үнэ 10 орчим хувиар буурч, 910 мянган иен буюу 7.1 мянган ам.доллар болсон байна.

Японд хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард коронавирусийн тахал эхэлснээс хойш хуучин автомашины дундаж үнэ буурсан үзүүлэлттэй байсан.

Сүүлийн саруудад худалдан авагчид шинэ автомашин үйлдвэрээс гарах хугацааг хүлээхийн оронд хуучин автомашин худалдан авах нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор хоёрдогч зах зээлийн үнэ тогтмол өссөөр байгаа юм.

Нөгөөтэйгүүр, гуравдугаар сард Украинд өрнөж буй дайны улмаас Оросын эсрэг олон улсын хориг тогтоосноор дүр зураг өөрчлөгдсөн. Учир нь, ОХУ бол Японы хувьд хуучин автомашин экспортлогч гол орны нэг бөгөөд хоригийн дүнд гуравдугаар сард Японы хэд хэдэн компаниудын нийлүүлэлтийн түвшин даруй 90 хувиар буурчээ.

2021 онд Японд хуучин автомашины борлуулалтаар 6.7 сая ширхэг, шинэ машин 4.5 сая ширхэг, 1.22 сая автомашин экспортлогдсоны 160 мянган ширхэг автомашиныг Орос руу илгээсэн нь нийт экспортын 16.7 хувийг эзэлж байна. Арабын Нэгдсэн Эмиратын Улс /АНЭУ/-д хийсэн экспортын эзлэх хувь 13.3 хувь, Шинэ Зеландад 10.4 хувьтай байна.

Ойрын ирээдүйд Оросын хэрэглэгчдийн талаас илүү хувь нь машинаа солих бодолтой байгаа гэж мэдээлж байсан аж. Эдгээрийн 32 хувь нь хуучин автомашины оронд шинэ машин, 21 хувь нь хуучин автомашин худалдаж авах бодолтой гэжээ. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын 30 хувь нь зээлээр автомашин худалдаж авахаар төлөвлөж байгаа бол 32 хувь нь өөрийн хуримтлалыг хангалттай гэж үзэж байгаа бол 36 хувь нь одоогийн автомашинаа борлуулснаас олсон орлогоо амьдрал ахуйдаа зарцуулахыг хүсч байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button