ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британийн Тээврийн сайд Украины дүрвэгсэдтэй хамт амьдарч байна

Их Британийн Тээврийн сайд Грант Шаппс Оросын арми Украинд халдан довтолсны улмаас эх орноосоо дүрвэсэн Украины дүрвэгсдийн гэр бүлийг хоргодох байраар хангасан байна. Тэрбээр энэ тухайгаа “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Грант Шаппс: “Өнөөдөр би Украины гэр бүлийг гэртээ хүлээн авч байгаадаа баяртай байна. лээн авч байгаадаа баяртай байна. Тэдний эх орон нь Путиний өдөөсөн дайны үр дүнд ийм хүнд хэцүү амьдрал туулж байгаад эмзэглэж байна. Гэсэн ч, Британи Украины ард иргэдийн талд тууштай зогсож байна”.

Гуравдугаар сарын 14-нд Шаппс Украины дүрвэгсдийг эх орондоо эсэн мэнд буцаж очих хүртэл өөрийн байшингаа дүрвэгсдийн амьдрах байр болгоход бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: The Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button