ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Женнифер Энистон: Нойргүйдэл биеийн галбирт ч нөлөөлдөг

Жүжигчин Женнифер Энистон “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, нойргүйдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Жүжигчин бүсгүйн хэлснээр шөнө унтах ёстой цагтаа унтаж амарч чадахаа болиод олон жил болж байгаа гэлээ. Нойргүйдэл гэдэг бол хүний эрүүл мэнд, ялангуяа уураг тархины үйл ажиллагаа, тэр ч байтугай биеийн галбирт хүртэл ихээхэн нөлөөлдөг сөрөг муу талтай.

Заримдаа хэдэн шөнө нойргүй хоносны дараа унтдаг ч зүүдэндээ босож алхдаг болсон гэнэ. Гэвч, Энистон эмчид хандалгүй асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэх гэж оролдсон ч эцэстээ нойргүйдлийн эмчилгээ хэрэгтэй гэдгийг хожим нь ойлгосон гэлээ.

Тэрбээр нойргүйдлээс гадна өөр эрүүл мэндийн асуудалтай. Өнгөрсөн оны сүүлээр Энистон нэгэн ярилцлагадаа гэр бүлдээ биш урлагийн карьертаа илүү анхаарал хандуулж байсандаа харамссан талаараа хуучилсан.

Учир нь, үзэгчид, шүтэн бишрэгчдийнх нь зүгээс ирдэг хандлага, сэтгэгдлүүдээс болж ажилдаа хамаг анхаарлаа хандуулсанаар эрүүл мэндээрээ бас хохирдог гэсэн байна.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x