ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Алдарт Пеле дахин эмнэлэгт хэвтлээ

Алдарт хөлбөмбөгчин, дэлхийн гурван удаагийн аварга Пеле мэс заслын дараах үзлэг, ажиглалтад хамрагдахаар Сан Пауло хот дахь Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Бразилийн “ESPN.com.br” сайт мэдээлжээ.

Сайтын мэдээлснээр, Пелед шинээр химийн эмчилгээ хийлгэх заалттай байсан ч эмнэлэгт хэвтэх төлөвлөгөө байгаагүй аж.

Тамирчны эргэн тойрон дахь хэвлэлийн эх сурвалжууд түүний биеийн байдал амь насанд нь халтай биш хэдий ч байнгын үзлэг, эмчийн хяналт шаардлагатай гэж мэдээлэв.

Өмнө нь, Пеле бүдүүн гэдэсний хавдар авах мэс засалд орж, энэ оны гуравдугаар сарын эхээр эх орондоо ирсэн. Сүүлийн жилүүдэд Пеле түнх солих хагалгааны улмаас мэс заслын дараах хүндрэл, мөн бөөр, түрүү булчирхайн асуудалтай болсон.

Пеле өдгөө 81 настай. Өмнө нь, тэрбээр дотор эрхтний /гэдэс, уушиг, элэг/ хавдартай гэж оношлогдож байсан. Тэрбээр үе үе Сан Пауло хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт химийн эмчилгээ хийлгэдэг.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button