НИЙГЭМ

Төгсөгчдийн ирээдүйд БҮТ хариуцлагатай хандана уу

Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болж, 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байв.

Босго оноондоо хүрч чадаагүй 5,000 сурагчаас 95 нь өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалан дүн буруу гарч, босго оноогоо даваагүй тохиолдол гарав.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс эцэг эхчүүд болон тус сурагчдаас уучлал гуйж, нэг бүрчлэн гар аргаар тоолж, дүнг үнэн зөв болгосон талаараа мэдээлсэн.

Тэгвэл олон мянган сурагчдийн ирээдүйтэй холбоотой асуудалд хөнгөн хуумгай хандсан нь зөвхөн уучлал гуйгаад зогсох зүйл биш юм. Наанадаж л өөрсдийгөө тэнцээгүй хэмээн хүлээж авсан 95 сурагчийн сэтгэл зүй ямар байх вэ.

Жил бүхэн л хариуцлагагүй, алдаа гаргадаг нь эцэг, эхчүүд, холбогдох албаны хүмүүсийн хооронд маргаан дэгдээдэг. Жишээ нь 2018 оны зургаан сард  Боловсролын Үнэлгээний Төвөөс  хичээлийн шалгалтын  анх зарласан хувиараа өөрчилснөөс үүдэж олон хүүхэд шалгалтаасаа хоцорч байсан тохиолдол гарч байв. Тэр бүү хэл жил бүр л ЭЕШ-ын материал задарсан гэх хэрүүл маргаан дэгддэг нь нууц биш.

Ядаж л хүүхэд, залуусын ирээдүй, амьдралыг нь шийдэх, тэдний 12 жилийн турш олж авсан боловсролыг гэрчлэх шалгалтад холбогдох яам тамгын газар, харьяа агентлагууд хариуцлагатай байж чадахгүй гэж үү.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button