ДЭЛХИЙНИЙГЭМ

Узбекистаны Ерөнхийлөгч нэг өдрийн дотор 30 гаруй төрийн алба хаагчийг огцрууллаа

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев дөрөвдүгээр сарын 19-ний өдөр улс орныхоо хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад зориулсан онлайн хурал зарлаж, 36 албан хаагчийг ажлаас нь огцрууллаа. Тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр халжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Шерзод Асадовын мэдээлснээр, тус хурлаар:

  • Дүүргийн дарга – 1,
  • Хотын дарга – 1,
  • Дүүргийн тэргүүн орлогч – 12,
  • Нийслэлийн нэгдүгээр орлогч – 2,
  • Дүүргийн прокурор – 2,
  • Нийслэлийн прокурор – 2,
  • Дүүргийн дотоод хэргийн хэлтсийн дарга – 2,
  • Бүс нутгийн дотоод хэргийн хэлтсийн дарга – 1,
  • Дүүргийн татварын албаны дарга – 4,
  • Татварын албаны дарга – 11 гэх зэрэг төрийн алба хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн аж.

Мэдээлэлд дурдсанаар, өмнөх өдөр нь Ерөнхийлөгч Мирзиеев онлайн хурлын үеэр Ташкент хотын дарга Жахангир Артикходжаевтай уулзаж, нэгдүгээр орлогч, татварын албаны дарга зэрэг тушаалтнуудад хатуу сануулга өгч, ажиллахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-21 12:05

жишээ авдаа төр минь

Холбоотой мэдээ

Back to top button